Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

    07/22/2026

    Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

    07/22/2026

    Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

    07/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»нийтлэлчид»Сутай хайрханы тахилгаас тээж ирсэн бодол
нийтлэлчид

Сутай хайрханы тахилгаас тээж ирсэн бодол

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ08/11/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Сутай хайрханы тэнгэрийг тайх үйлд оролцох завшаан тохиов. Уул хайрханы тэнгэрийг тайх үйл бол Монголын өнө эртнээс уламжилсан төрт ёсны нэг. Тэр болгон хайрханыг төрийн нэрийн өмнөөс тахиад байдаггүй.

Сутай бол яалтгүй харсан хүн болгоны сэтгэлд бишрэл төрөм үзэсгэлэнтэй сайхан хайрхдын нэг учраас төрийн тахилгатай болгосон байх.
Энэ удаагийн төрийн тахилга урьд өмнийн тахилгуудаас юугаараа ялгаатай болов гэдгийг анзаарахыг хичээлээ.
Тус тахилгын хоёр зүйл таалагдав.
Нэгдүгээрт, сайн зохион байгуулалт, эмх цэгц. Төрийн ёслолын алба, орон нутгийн засаг захиргаа аль аль нь бэлтгэл, зохион байгуулалтыг сайн хийжээ. Бие биенээсээ давах гэсэн мэт далбагар том ууц шүүс, данхар том идээ уралдан өрдөг таагүй байдлыг халсан нь сайн хэрэг. Тахилгад оролцогсод архи, сүүгээ уралдан цацаж, нэг нэгэн дээрээ “бороо” оруулдаг муухай зуршил давтагдсангүй. Тахилгыг архигүй зохион байгуулсан нь маш зөв шийдэл болжээ.

Хоёрдугаарт, уул хайрханы тэнгэрийг тахиж тайдаг эртний ёс руу ойртуулж, тууль хайлах, Долоон бурхан одны тахилга, Алтайн 13 овооны тахилга зэрэг олон нийтэд зориулсан зан үйлүүдийг урд орой нь тусгайлан тогтоосон газарт үйлдсэн нь уг тахилгыг зорин хол ойроос ирсэн хүмүүсийн сэтгэлд нийцсэн арга хэмжээ болов.
Бас хоёр гурван зүйл дээр санаа өгмөөр бодогдов.

Нэгдүгээрт, Монгол төрийн тэргүүний ёслол хүндэтгэлийн хувцасны уламжлалт соёл үгүйлэгдэв. Алхам тутамдаа Монголын төрт ёсны утга бэлгэдлийг хамгийн ихээр эрхэмлэж, уламжлалыг хамгийн ихээр дээдэлж явах ёстой Монгол Улсын Ерөнхийлөгч бусдын адил энгийн монгол дээлтэй, бүрх малгайтай оролцсон нь тиймхэн санагдав. Манжийн хаад шиг магнаг торго, хээ хуар болсон хувцас өмс гээд байгаа юм биш. Гэхдээ төрийн тэргүүний ёслол хүндэтгэлийн хувцас гэж заавал байх ёстой гэдэг нь тод харагдлаа. Монгол төрийн ёслол хүндэтгэлийн хувцасны уламжлал, утга бэлгэдлийг дагнан судалж, чамгүй гүнзгий судалгаа хийсэн судлаачид нэгэнт байгаа учраас мань мэт нь үүнээс цааш олныг өгүүлбэл илүүц биз.
Хоёрдугаарт, Их хааны бурханчилсан хөрөг, Төрийн долоон эрдэнэ, Хар сүлдийг бөөгнүүлэн залах нь зөв эсэх дээр эрдэмтэн судлаачдын санаа оноог сайтар сонсож, нэг мөр тогтвол зөв санагдав. Төр, шашны зан үйлд нэгтгэх, зааглах зүйл байгааг бас анхаармаар бодогдсон.

Гуравдугаарт, уулын тэнгэрийг тайхдаа уг хайрханы бараа харагдах газарт тахилгаа зохион байгуулж, наадмаа хийж, түүнд нь эр эм, хүүхэд хөгшидгүй оролцож, харин өргөлийг болохоор тусгай элчүүд томилон овоондоо өргүүлдэг байсан эртний уламжлалыг сэргээвэл зүгээр санагдав.
Монгол Улсын Ерөнхийлөгч болсны дараахи анхны төрийн тахилгад У.Хүрэлсүх элч төлөөлөгч илгээлгүй, өөрийн биеэр оролцсон нь төрт ёсны уламжлалаа дээдэлсэн зөв зүйтэй алхам болсон гэдгийг эцэст нь хэлмээр байна.
Бүхэлд нь дүгнээд хэлбэл Сутай хайрханы төрийн тахилга ёс төртэй, дэг журамтай сайхан үйл боллоо.

Урианхан Б.ГАЛААРИД

2021.08.09.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.