Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

    07/22/2026

    Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

    07/22/2026

    Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

    07/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»нийтлэлчид»Оюунхоролтойгоо онхолдох нь ээ, энэ залуу
нийтлэлчид

Оюунхоролтойгоо онхолдох нь ээ, энэ залуу

coolНийтэлсэн: cool08/24/2021Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Оюунхоролтойгоо онхолдох нь ээ, энэ залуу.
Зарим юмыг би ерөөсөө ойлгохгүй, бүр ойлголтын дээд хэмжүүр шатчихаад, хиншүү хярвас үнэртээд байгаа. Хүн цөөдөө юү, үе дутаа юу, яахаараа Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлын бүтээн босголтын асуудал эрхэлсэн Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчөөр тэтгэвэртээ гарсан, тэвэр тэвэр идэш уушны асуудалтай хүн томилогдсоныг бүр огт ойлгоогүй.

 

Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал МАН-ын, тэр дундаа нийслэл дамнасан фракцынхны хэдэн жил ноолж, хэдэн аргаар тооцоо данс жирийлгэсэн төсөл гэлцдэг. Анх энэ буудлыг Японоос 28.8 тэрбум иенийн зээл авч, 2008 онд эхлүүлж байв. Гэвч анхны энэхүү 247 сая ам.долларын хөрөнгө оруулалт хожим гурав дахин өссөн. 2011 онд 8.1 тэрбум, 2015 онд 36.8 тэрбум иенийн зээл нэмж, улмаар 650 сая ам.долларт хүрсэн байдаг. За ингээд баригдах зардал нь гурав дахин өсч, монголчууд 650 сая ам.долларыг 40 жилийн турш төлж барагдуулах болсон хэрэг. Тухайн үед Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлын төслийн хүрээнд худалдан авсан авто машинууд зах зээлийн бодит үнээс үндсэндээ тав дахин үнэтэй байгааг Үндэсний аудитын газар шалган тогтоож байв. Нэг жишээ гэхэд 130 сая төгрөгийн үнэтэй Ланд 200 маркийн машиныг 723 сая төгрөгөөр худалдан авсан нь илчлэгдэж байлаа. Ямар сайндаа 2013 онд Монголд айлчилсан Шинзо Абэ уг буудлын ажлыг хараад оруулсан хөрөнгө, овор хэмжээ хоёрыг нь харьцуулсан үг хэлээд, хөмсөг атируулан буцсан түүхтэй. Үндсэндээ Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлын төсөл 2008 онд эхэлснээсээ хойш 13 жилийн турш МАН-ын хүнд гаруудыг зогсолтгүй тэжээсэн. Гэтэл одоо энэ намд хүн дутав уу, хөөрхий Оюун-Эрдэнэ М.Энхболдын фракцыг тулж түшдэг дээрээ тулав уу, АТГ-т шалгагдаж, шонхорын наймаачин гэх цол хэргэм авч амжсан Д.Оюунхоролыг Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчөөр томилчихлоо. Тэгэхдээ их аргатай. Эхлээд хэвлэл, сошиалаар Д.Оюунхорол бол туршлагатай улстөрч энэ тэр гэсэн эрээвэр хураавар магтаал баахан хөвөрч бантан зуурсан. Монголчууд Японоос авсан зээлээ 30 жилийн турш төлж байж буудлаа өөрийн болгох юм. Хаширдаггүй япончууд тэр болтол 51 хувийг нь эзэмшсэн нэртэй үйлчилгээ, засвар, шинэчлэл гээд урсгал ажлуудтай нүүр тулсан. Уг нь энэ ажлыг улстөрч сэтэртэй уушны хүмүүс биш, хэлтэй боловсролтой, гадаад харилцаатай, орчин цагтай хөл нийлүүлж явдаг менежэр хүн хийх ёстой юм л даа. Залуу хүнгүй болоо юу, энэ нам. Заавал нам дагасан томилгоо хийх хэрэг ер нь юу байна? Засаг төлөөлсөн нэртэй заан, зараа хоёр тэжээгээд байх шаардлага ч ерөөс байхгүй. Энэ мэтээр залуу Ерөнхий сайд зам дээр гараагүй байж их л занхайж байна, Оюунхоролтойгоо хамт онхолдох гээд байгаа юм байлгүй дээ. Уг нь Монголын залуус Оюун-Эрдэнээс залуу, эрч хүчтэй, хурдтай хандлага л хүлээгээд байгаа юм шүү дээ. Тэтгэврийнхэнтэйгээ тэврэлдээд ирэхээрээ хэцүүдэж байгаа юм даа. Өө тэгээд Оюунхорол гуайг монголчууд дөрвөн удаа буюу 16 жил УИХ-д суулгаж, хоёр удаа сайдаар томилон ажиллуулж байсан, тэгэхэд хийгээгүйгээ одоо Хөшигийн хөндийд хийх гэж байгаа юм байлгүй. Оюун-Эрдэнэ намаа, төртэй нь шинэчилнэ гэж баахан гүйсэн, жагссан, дээлтэйгээ ордонд жүжиглэсэн, эцэст нь шинэчилж байгаа нь энэ юм байгаа биз.

Эмүжин

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.