Микс хамтлагийн дуучин Темпотой үерхэж өөрийн нэрээр нэрлэсэн дуутай болоод авсан тэрээр төд удалгүй шинэ хайртаараа УДЭТ-ийн жүжигчин Тодоог сонгосон.
Гэвч тэдний зам бас хол явсангүй. Салса н гэх шуум гарч үүнийг баталж Тодоо ч Шүүдрээг цахимаар дагахаа больсон байдаг.

Тэгвэл Шүүдэрцэцэг шинэ найз залуутай болсон бололтой.
Өөрийн инстаграм хуудаснаа нэг залуутай байгаа зургаа оруулжээ. Найз залуу гэхээр дотно зургаа авхуулжээ.
Америкийн нэгдсэн улсын Лос-Анжелес хотод арван нэгдүгээр сарын 20-ны өдөр болох сайхан бүсгүй шалгаруулах “Miss Asia USA” тэмцээнд Монгол улсаа төлөөлж жүжигчин П.Шүүдэрцэцэг оролцохоор болсон юм.
Тэгвэл “Miss Asia USA” тэмцээний талаар өөрийн цахим хуудаснаа “Тэмцээний финалын өдөр 11-р сарын 20-нд болно. Хүний нутагт миссийн олон улсын тэмцээн гэдэг чинь харагдаж байгаа шигээ хялбар байдаггүй л юм байна. Голоор нь шантрах ухармаар санагдах үе их байдаг юм байна. Тусалж дэмжиж байгаа гэр бүл, найз нөхөд, ах эгч нартаа маш баярлалаа. Хол хирнээ үргэлж хажууд байгаа юм мэдрэмж өгдөг та нарынхаа урмын үг бүхэнд талархъя” гэв.

