Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

    07/22/2026

    Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

    07/22/2026

    Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

    07/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Н.Учрал: Хүүхдийн мөнгийг банкинд хадгалуулж, банк хүүтэй зээлээд байж болохгүй
Папарацци

Н.Учрал: Хүүхдийн мөнгийг банкинд хадгалуулж, банк хүүтэй зээлээд байж болохгүй

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ11/01/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг та хувь гишүүний хувьд дэмжих үү?

-Албан ёсоор яригдсан зүйл байхгүй. Зохицуулалтаасаа шалтгаалах байх. Иргэдтэй холбоотой нийтийн өмчийн тухай асуудал гэх мэт. Ер нь бол Үндсэн хуулийн өөрчлөлт дээр парламентийн сонгодог зарчим руу явах шаардлага зүй ёсоор үүсэж байна. Сонгуулийн тогтолцоог хагас пропорциональ систем рүү шилжүүлэх тал дээр би санал нэгтэй байдаг. 76 жижиг тойрогт гишүүд төсөв тавиулах гээд байхаас улс орны хэмжээний асуудлыг томоор шийдэхгүй байна. Ийм төсөв ч батлаад байна.

Улсын хэмжээний эрх ашгаа жагсаагаад нэгдүгээрт, агаарын бохирдлоо бууруулъя, хоёрдугаарт, автомашины түгжрэл бууруулъя, гуравдугаарт, том том төслөө хөдөлгөе гэх мэтээр ажиллах ёстой. Ямар ч реформыг төсөвтэй хамтатгаж хийхгүйгээр явдаггүй. Жишээ нь, боловсролын реформ хийе гээд ярьж л байна. Төсөвт энэ зардал алга. Тогтолцоог төсөвтэй нийцүүлэх ёстой. Үндсэн хуулийн өөрчлөлт ч гэсэн төсвийн захиран зарцуулалтыг маш ойлгомжтойгоор зохицуулах ёстой.

Үндсэн хууль дээр иргэдийн саналыг нээлттэй сонсож, зарим дагаж мөрдөх зохицуулалтыг анхаарах ёстой. Үндсэн хуулийн өөрчлөлтийг өнгөрөгч парламент өргөн цар хүрээтэйгээр баталсан. Дагалдах маш олон хууль батлах асуудал хүлээгдсээр байна.

-Үндэсний хөрөнгө оруулалтын банк Чингис хаан банканд хадгалуулсан сангуудийн мөнгөө авч чадахгүй байна гэж байна. Капитал банк шиг зүйл болох вий?

-Би банкуудтай хариуцлага тооцох, шаардлагатай төсөв мөнгөө татаж авах ёстой гэсэн байх суурьтай хүн. Шүүхээр яваад Капитал банктай холбоотой хуримтлалыг шийдэж чадахгүй бол улс болон иргэд хохироод үлдэх вий. Дээрээс нь төсөв дээр хүүхдийн мөнгийг хуримтлал болгоно гэж байна. Байж болохгүй зүйл шүү дээ. Хаана хадгалах юм бэ. Хүүхдийн мөнгийг банканд хадгалуулж, банк эргээд хүүтэй зээлж хүүлээд байж болохгүй биз дээ. Банкууд бүгдийн толгой дээр гарчихлаа. Орон сууц, машин тэрэгний зээл өгсөөр…

Албан ёсоор би нэг зүйл хэлье. Сүүлийн үед хөрөнгө оруулалт хийдэг нэвтрүүлгүүд гардаг болж. Банкны захирал ширээний ард суучихаад хувийн компаниудад хөрөнгө оруулна гэнэ. Бид нарын хуримтлал дээр үйл ажиллагаа явуулдаг банкны эзэн хувийн компанид хөрөнгө оруулж, хувьцаа эзэмшигч болж байна. Банкууд өөр салбарын бизнес эрхлэгч болж байна. Өмнөх парламентийн үед ХХБ-ны асуудлыг ярьж байсан. Одоо давтагдаж байна.

УИХ дээр ч гэсэн стратегийн том том компаниудад хувьцаа эзэмшдэг гишүүд байна. Тэд том ашиг сонирхлын зөрчилтэй байна. Нийтийн мэдээллийн хууль хэлэлцэнэ. Лицензүүдийг ил тод болгох ёстой гэжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.