П.Шинжээравдан мөнгөөр “жагссан” гэв үү
Иргэний хөдөлгөөнөөр олны танил болж чадсан нөхдүүдийг шантааж хийж хөлжсөн гэх аман яриа байдаг. Үнэн худлыг нь цөөн тооны хүн мэдэж, баримт дэлгэн ярих биз. Хардлага төрүүлэх үйлдлийг харин иргэний нийгмийн төлөөлөгчид буюу гудамжний жагсагчид байнга шахуу хийдэг.

Тэгвэл шантаажаар хөлжсөн гэх, эх оронч залуугийн дүрээр олны танил болж чадсан П.Шинжээравдан МУГЖ С.Жавхлантай хамт мөнгөөр суулт зарласан гэх хардлага байна. Мэдээж мөнгө төгрөг авсан өгсөн гэдгийг батлах баталгаа байхгүй.
Гэхдээ МУГЖ, дуучин С.Жавхланг бие нь өвдөөд эмнэлэгт хүргэгдэхтэй зэрэгцэн нам гүм болов. Энэ нь хамт жагсаж, сууж байсан хүмүүст таалагдаагүй бололтой мөнгөөр сууж байсан нь үнэн бололтой гэх шуум гарах боллоо.

Ядаж байхад хамт сууж хүмүүс нь өчигдөр гэнэт л Сүхбаатарын талбай дээр гарч ирсэн бөгөөд тэдэндээ оногдох хувь болон мөнгийг нь өгөөгүйн улмаас дотроо нэгнээ шантаачлах хувилбар яваад байна уу. Бодит байдлаас харвал өчигдөр талбай дээр хоносон хүмүүс нь П.Шинжээравдангийн ойрын хүмүүс бөгөөд С.Жавхлан мөнгөө П.Шинжээравдантайгаа аятайхан хуваагаагүй улмаас хонов уу гэсэн сэдэл төрүүлж байна.
С.Жавхлан, П.Шинжээравдан нарын мөнгөн тохироо үр дүнд хүрээгүй, хөнжилдөө хөлөө жийлцээд эхэлсэн, хэн хэндээ “гонжирсон” гэх таагүй мэдээллүүд жагсагчид дунд өрнөж байгааг бид хүргэлээ.
Хэрвээ үнэн бол С.Жавхлангийн тэмцэл ч мөнгөний тэмцэл болж таарах нь ээ гэсэн бодол эрхгүй төрж байна.
Үнэн худлааг нь мэдэх нэгэн нь мэдэх биз. Ямартай ч эрчийг аваад С.Жавхлангийн бие өвдөхтэй зэрэгцэн суларч, бараг тарсан жагсаал гэнэт амь орсон нь олон хардлага төрүүлж байгааг нуух юун…
Харж л сууя даа мөнгөний жагсаал уу, эх оронч залуусын зүрхний дуудлага уу гэдгийг…

