Фантастик продакшн дараагийн дэлгэцийн уран бүтээлийнхээ зураг авалтаа эхлүүлэхээр бэлтгэлээ базааж буй.
Ирэх онд нээлтээ хийх тус киноныхоо талаар уран бүтээлчид нь ихээхэн нууцалж буй бөгөөд тоглох жүжигчидтэйгээ ч гэрээгээ хийхдээ “нууцлалын гэрээ” гэгчийг байгуулсан гэдэг.
Тэгвэл тус продакшны урдаа барьдаг уран бүтээлчдийн нэг жүжигчин Ж.Алтаншагай өөрийн цахим хуудаснаа короновирусын эсрэг гуравдахь тунгаа хийлгэж буйгаа дэлгэж “
Урлаг соёлын арга хэмжээ нээж одоо нэг аятайхан цаг үе ирэх бололтой.3-р тунгаа хийлгэчихлээ.Та бүхэн бас идэвхитэй хийлгээрэй.Өвдөж хамгаалах биш өрсөж хамгаалаарай.Эмч эмнэлгийн ажилтан эрхэм хүмүүс минь баярлалаа” гэжээ.

