Одоогоос 20 жилийн өмнө монголын хошин урлагийн “Өнгөт инээд” хамтлаг хамгийн алдар нэртэй, авъяаслаг уран бүтээлчдээр дүүрэн байв.
Яг ид мандаж байх үедээ тус хамтлагийн жүжигчид асан МУГЖ Эрдэнэзаан, Мөнхсайхан, Баярмагнай нар өрх тусгаарлаж, “Маск” хамтлагийг байгуулж гарсан. Тэдний хооронд тухайн үеийн шар хэвлэлүүд “яс хаяж” элдэв мэдээлэл цацаж байсан ч, хэн нь ч “ганхийн” дуугарч байсангүй.

Тэгвэл “Өнгөт инээд”-ийн тэргүүн хатагтай асан МУГЖ С.Өлзийхүү өөрийн цахим хуудсаараа дамжуулан М.Баярмагнайг баахан магтаад, ажлын амжилт хүсчээ. Тэрээр “2000-аад оны үеэс эхлүүлээд бид хоёр аав ээж, ах дүү, амраг садангийн дүрийг хамтдаа бүтээсээр явлаа.
Баярмагнай дүүтэйгээ хамтран ажиллах сайхан урамтай, түшигтэй л дээ. Дүүдээ уран бүтээлийн өндөр амжилт хүсье ээ. Оны сүүлийн саруудыг ханз аваарай ккк” гэжээ.



