Монголын алдарт “Мандухай сэцэн хатан”-ы дүрийг дэлгэцнээ амилуулах хэн хүнд заяахгүй эрхийг авсан түүнийг энэ цагийн амьд “Мандухай” гэж нэрлэдэг.
Энэхүү киноны хамгийн агуу дүрийг бүтээснээрээ Төрийн шагнал хүртэж байсан юм. Өнөөдрийг хүртэл ардын жүжигчин маань хаа явсан газартаа Мандухай сэцэн хатны дүрээр Н.Сувд хатагтайг хүлээж авч, түүхэн кинонд дүрээ гайхалтай мөнхөлсөн авьяаслаг ховор эмэгтэй.
Тэрбээр өдгөө 70 насын босгыг давсан ч тэрээр 20 насаар залуухан харагддаг. Хүн насандаа байх хамгийн сайхан хэмээх тэрээр ярьдаг. Нэгэн хэсэг цагаан үсээр өөрийнхөө имиджийг бүрдүүлж явсан эрхэм Ардын жүжигчин өдгөө үндэснийхээ дээлээр гоёж гоодох болжээ.

