Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

    07/22/2026

    Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

    07/22/2026

    Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

    07/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Дуслын шингэн,тарианы нөөц тасалдах эрсдэл ариллаа
Папарацци

Дуслын шингэн,тарианы нөөц тасалдах эрсдэл ариллаа

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ11/06/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан ЭМЯ-ны төлөөлөл, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын удирдлагуудын хамтаар “Айвико” тарилгын эмийн үйлдвэрт ажиллаж, эм, эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчидтэй уулзан, санал хүсэлтийг нь сонслоо.

Цар тахлын нөхцөл байлдалтай холбоотойгоор урд хөрш БНХАУ-д ковидын халдвар гарч улмаар Эрээн хотын хилийн боомтоор нэвтрэн ачаа бараа тээвэрлэх автомашины хөдөлгөөнийг түр хугацаагаар хаагаад байгаа. Үүний улмаас зарим нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, эм тарилга үйлдвэрлэлийн түүхий эд материал бүтээгдэхүүнийг татан авахад хүндрэл гарч, хугацаа алдах эрсдэл үүсээд байсан.

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос дээрх асуудлыг шийдвэрлэх Ажлын хэсэг байгуулан нэн шаардлагатай тариур, антибиотик зэрэг эм, эмнэлгийн хэрэгсэл, үйлдвэрлэлийн түүхий эд материалыг тасалдуулалгүйгээр татан авах ажлыг үе шат дараатайгаар зохион байгуулж байна.

Энэ хүрээнд өнөөдөр “Айвико” тарилгын эмийн үйлдвэрийн дуслын шингэнийг савлах 29 тоннын 1.2 сая уут, сав баглааг БНХАУ-аас өнөөдөр тусгай үүргийн онгоцоор татан авлаа.

Шадар сайд С.Амарсайхан “Айвико” тарилгын эмийн үйлдвэрийн удирдлагуудтай уулзах үеэрээ “Цар тахлын халдвар тархсан хүнд нөхцөлд иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээнд нэн шаардлагатай эм, тарилгын шингэнийг тасалдуулалгүй үйлдвэрлэж байгаад талархал илэрхийлээд энэ удаад төрөөс дэмжлэг үзүүлэн тусгай үүргийн онгоц гаргаж, тус үйлдвэрт нэн шаардлагатай тарилгын шингэнийг савлах 1.2 сая уут, таглаа зэрэг зүйлсийг татан авч 1.5 сарын нөөцийг бүрдүүллээ. Тиймээс та бүхэн эм тарилгынхаа үнийг нэмэхгүй байх, цаашид галт тэргээр болон Замын-Үүдээс бусад хилийн боомтоор бүтээгдэхүүнээ татан авах төлөвлөгөөг нарийвчлан гаргаж, нөөцөө тасалдуулалгүй бүрдүүлэх, ЭМЯ, Эмийн агентлагт хүсэлтээ уламжилж тулгамдсан асуудлаа шийдвэрлээд ажиллах хэрэгтэй гэдгийг санууллаа.

Дашрамд танилцуулахад “Айвико” тарилгын эмийн үйлдвэр нь 2004 онд байгуулагдсан.
Үйлдвэр хүчин чадлаа нэмэгдүүлж үйлдвэрийн хос шугам бүхий, зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад орсон 50, нийт 64 нэрийн тарилгын эмийг үйлдвэрлэдэг байна. Тус үйлдвэр байгуулагдсан цагаас эхлэн ДЭМБ-ын “Эм үйлдвэрлэлийн зохистой дадал”-ын дүрэмд нийцүүлэн үйл ажиллагаагаа явуулж иржээ. Үйлдвэрлэж буй эмийн эмчилгээний идэвхтэй, чанар аюулгүй байдлыг хангах үүднээс Европын фармакопейн шаардлага хангасан эмийн түүхий эдээр эм үйлдвэрлэх бодлогыг баримтлан ажиллаж байгаа манай улсын энэ чиглэлийн шилдэг үйлдвэрүүдийн нэг аж.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.