Зууны манлай поп хатагтай Б.Сарантуяа том хүү Эрхэмбаярын хамт өдгөө Германд тоглолтоо хийж яваа ажээ. Дуучин бүсгүйн талаарх мэдээлэл, танилцуулга Берлиний хөгжмийн клуб Privatclub -ийн цахим хуудас дээр гарсан байна.

Уг мэдээлэлд “Берлин хот Монголоос нэгэн онцгой зочныг угтан аван мэндчилж байна. Батмөнхийн Сарантуяа нь зүгээр л Сараа гэдэг нэрээрээ танил.
Тэрээр Монголын поп урлагийн хатан хаан хэмээн үнэлэгдэж, онцгой дуу хоолой, өвөрмөц сэтгэл татам байдлаараа Монголын ард түмэнд маш их алдартай. Та Монголын поп урлагтай танилцахыг хүсэж байна уу? Тэгвэл энэ мартагдашгүй үдшийг бүү алдаарай.” гэжээ.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд урлагийнхан маань гадаадад бүү хэл, эх орондоо аялан тоглолт хийж амжаагүй. Харин энэ бүхний эхлэлийг зууны манлай дуучин маань эхлүүлж буй бололтой.



