Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд энэ сарын 8-нд буюу өчигдөр унтаж байсан нялх хүүхдийн хамрын зөөлөн эдийг муур идэж аминд нь халдсан аймшигт хэрэг гарчээ.
Тодруулбал, тус сумын цагдаагийн газарт өчигдөр 2 сартай хүүхэд хамрын зөөлөн эд ухагдсан, нүүр толгой хэсэгт олон тооны цэгэн шархтай нас барсан байна гэх дуудлага ирж, цагдаагийн албан хаагчид ажилласан байна. Цагдаагийн байгууллагын дүн шинжилгээгээр нас барсан хүүхдийн хамрын зөөлөн эдийг муур ухаж идсэний улмаас нас барсан байна гэх дүгнэлтийг гаргаад байна.
Ташрамд дуулгахад муур, нохой зэрэг гэрийн тэжээмэл амьтдаас болж эрүүл мэнд, гоо сайхнаараа хохирсон хүүхдүүд багагүй байдаг гэдгийг мэргэжлийнхэн сануулж байна. Тиймээс иргэн та хэрэв нялх, нярай хүүхэдтэй бол гэрийн тэжээмэл амьтдыг хүүхдээсээ хол байлгаарай.

