Нийслэл хот хөгжихийн хэрээр гадаадын соёл өргөн дэлгэрч буй. Тэдний нэг болох Nazir нэртэй ресторан энэ сарын 4-нд нээлтээ хийжээ.

Рестораныхаа эрэгтэй үйлчлүүлэгчийн дэргэд насанд хүрсэн нь үл мэдэгдэл залуу охидыг бүжиглүүлж, хагас нүцгэн зогсоож үйлчлүүлж буйд иргэд ихээхэн дургүйцлээ илэрхийлж эхэлжээ.
Тэдний энэхүү үйлдэл нь охид бүсгүйчүүдийг бэлгийн мөлжлөгт урин дуудсан, хүчирхийлэлийг дэмжсэн өнгө аястай байгааг уншигч та анзаарч буй биз ээ.
Хууль хяналтынхан иймэрхүү өнгө аясаар үйлчлүүлэгчээ татаж буй газруудыг анхааралдаа авч, цаашдын үйл ажиллагаанд нь хяналт тавихыг хүсэе.
Магадгүй миний охин, таны охин, бидний дүү охид танихгүй эрсийн өмнө ингэж хагас нүцгэлээд зогсож байвал иргэн танд хэр тааламжтай санагдах бол.

Бодох л асуудал. Танихгүй байлаа ч цэвэр ичимтгий монгол зан чанартай, хүнийг хайрладаг хүмүүст энэ үйлдэл огт таалагдахгүй нь мэдээж…


