УДЭТ-ын авъяаслаг залуу жүжигчдийн нэг Э.Тодгэрэл өнгөрсөн нэг жилийн хугацаанд фитнес, бодибилдэнгээр хичээллэж биеэ “урласан”.
Өндөр нуруун дээрээ өргөн цээж, булчинлаг биетэй болсон тэрээр ганц бие болсноор охид бүсгүйчүүдийн харцыг илүүтэй булаах болжээ. Түүний экс найз бүсгүй мисс Г.Шүүдэрцэцэг АНУ-д өдгөө миссийн тэмцээнд оролцож буй бөгөөд шинэ найз залуутай болсноо зарласан.
Энэ бүхнийг зарлах хүртэл жүжигчин Э.Тодгэрэл хамтдаа авхуулсан гэрэл зургаа инстграм хуудсаа чимдэг байв. Харин тэрээр өдгөө ганц бие залуу гэдгээ баталж, хамтдаа авхуулсан бүх гэрэл зургаа устгажээ.