УИХ-ын гишүү О.Содбилэг, түүний үзэсгэлэнт гэргий Э.Туул нар өдгөө гэр бүлээрээ аялж зугаалсан шигээ амьдарч буй.
Ноён О.Содбилэг улс төрөөс холдсноос хойш хэвлэлээс аль болох зайлсхийх болсон билээ. Саяхнаас тэднийг тусдаа амьдарч буйг хэвлэлүүд бичих болсон. Харин О.Содбилэгийн брэндлэг, трэндлэгээрээ хэзээнээс алдартай гэргий Э.Туул өөрсдийнхөө харилцааг хэвээрээ байгаа гэдгээ цахим хуудаснаа онцолжээ.

Тэрээр “Миний хажууд 2-3 жил хэлмэгдсэн хүн суужийна харсан чинь. Одоо уянгалуулж магтуулахаар бичиж чадахаа больсон байна. Шууд л хэлье. Олон хүнийг эмзэглүүлээд байгаа тийм асуудал бид хоёртой ерөөсөө тохиолдоогүй. Бид хоёр хэвээрээ л… маш их ажиллаж, аялж, сурч, инээлдэж хүмүүсийн хэл ам хэмжүүрээс холхон хөөрхөн тэрүүхэн тэндээ амьдраад яваад байгаа шүү. Ер нь < still in love> гээд тогтмол статус апдэйт болж байх уу. < not in love> гэвэл та нар жинхэнээсээ эмзэглэнэ шүү. Баярлаж маярлахгүй” хэмээн бичжээ.


