Дуучин П.Идэржавхлан болон жүжигчин З.Онон нарын гэр бүл залуу үеийн төлөөлөл болсон сайхан гэр бүл. Хосууд өдгөө гурван охины аав, ээж болцгоосон билээ.

Дуучин залуу тоглолтынхоо үеэр эхнэртээ гэрлэх санал тавьж, хосууд сүр дуулиантай хуримаа хийсэн юм. Түүний гэргийг Х түц продакшны жүжигчин гэдгийг зарим нь таних ч нөгөө хэсэг нь дуучин Идэрээгийн эхнэр гэдгээр нь мэддэг болсон. Харин одоо бол Бүтэн амьдралын Номин гэдгээр нь хаа ч явсан хүн болгон танина.
Тэднийг урлагийн гэр бүлүүдээс хамгийн үлгэр жишээ ч сайхан хосууд гэх үнэлгээг фэнүүд нь өгдөг.
Ард түмний хайртай дуучин, үзэгчдийн сайхан жүжигчин хоёр одоогоос 14 гал голомтоо бадрааж байжээ. Жүжигчин бүсгүй нөхөртөө хандаж “Чинийхээ гараас хөтлөөд хаашаа ч явсан яахав. Амьдрал түшсэн нар минь, хайртай шүү” гэжээ.

