Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

    07/22/2026

    Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

    07/22/2026

    Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

    07/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Дугаар олгохын тулд хахууль авсан АТҮТ-ийн мэргэжилтнийг шүүхэд шилжүүлжээ
Папарацци

Дугаар олгохын тулд хахууль авсан АТҮТ-ийн мэргэжилтнийг шүүхэд шилжүүлжээ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ11/17/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

ЗТХЯ-ны харьяа Автотээврийн үндэсний төв (АТҮТ)-ийн албан тушаалтнууд байсхийгээд л авлига, албан тушаалын хэрэгт холбогддог.

Тийм нэг албан тушаалтны хэргийг АТГ-ынхан шалгаж дуусан, НПГ-аас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүллээ. АТҮТ-ийн Архив лавлагааны тасгийн ахлах мэргэжилтэн байсан Г.Эрдэнэбулаг нь бүртгэлийн мэргэжилтэн Л.Хантайшир болон найз Н.Энхгэрэлтэй нартай хамтран иргэн Х.Ариунбаярын “Мицүбиши монтеро” загварын тээврийн хэрэгслийг улсын бүртгэлд бүртгэж, дугаар олгохдоо 500 мянган төгрөгийн хахууль авчээ. Х.Ариунбаяр нь уг автомашиныг гадаадын иргэнээс бэлгэнд авсан хэмээдэг бөгөөд Монгол Улсын хил, гаалиар хэрхэн оруулж ирсэн нь тодорхойгүй байдаг аж.

 

Улмаар 2018 оны гуравдугаар сард бүртгэлийн мэргэжилтэн Л.Хантайшир 8307 УНМ улсын дугаар олгосон гэх бүртгэл хийсэн бол Г.Эрдэнэбулаг ахлах мэргэжилтний эрхээрээ нэвтэрч 4007 УНМ улсын дугаар сольж олгосон байгаа юм. Гаалиар оруулж ирсэн бүртгэл, бичиг баримтгүй тээврийн хэрэгслийг улсын бүртгэлд бүртгэж, дугаартай болгохын тулд Х.Ариунбаяр уг мөнгөө Н.Энхгэрэлээр дамжуулж АТҮТ-ийн Архив лавлагааны тасгийн ахлах мэргэжилтэнд өгсөн байна.

Мөн Баянхонгор аймгийн иргэн С.Мэндбаяр “Мицүбиши супергрийт” загварын автомашиндаа 9954БНА гэсэн улсын дугаартай атлаа түүнийгээ сольж, 9000 БНН гэсэн “азын” гэх ижил тоотой дугаар авахаар Ч.Уранчимэг гэх хүнээр дамжуулан Г.Эрдэнэбулагт 600 мянган төгрөгийн хахууль өгсөн аж. Иргэн С.Саруулын “Лексус” автомашиныхаа 0328 гэсэн дугаарыг 9779 УАН улсын дугаараар сольж авахын тулд дээрх эмэгтэйгээр дамжуулан АТҮТ-ийн Архив лавлагааны тасгийн ахлах мэргэжилтэнд 800 мянган төгрөг өгчээ. Энэ мэтээр автомашинд нэгэнт олгосон улсын дугаарыг өөрчилж, албан тушаалаа урвуулан ашиглаж хахууль авч байсныг нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоож, яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т шилжүүлсэн байна. Прокурор хавтаст хэрэгтэй танилцаад Г.Эрдэнэбулагт Эрүүгийн хуулийн 22.1-1 дэх хэсгийн албан тушаалаа урвуулан ашигласан, 22.4-4-ийн бусдаас хахууль авсан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн бол түүнд хахууль өгч автомашиныхаа дугаарыг “азын” болгосон 6-7 хүнд балбан үүрэгтэй нь холбогдуулж нийтийн албан тушаалтанд хахууль өгсөн хэмээн яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.