UBS телевизээс олонд танигдсан хөтлөгч Ж.Анхбаяр өдгөө загварын бизнест хүч үзэж буй.
Өдгөө 30 насны босго давж буй тэрээр тун загварлаг нэгэн. Тэрээр өөрийн нэхсэн цамцаараа гангарч буйгаа цахим хуудаснаа тэмдэглэжээ. Тэрээр “Өөрийнхөө нэхсэн цамцыг өмсөөд явах ч бас сайхан мэдрэмж байна шүү

Хөл хорионы үед ийм нэг шинэ хобби олж аваад багагүй хугацаа өнгөрлөө. Ороолт, малгай, цамц гээд төрөл бүрээр л нэхэж үзлээ.
Нэг бүрчлэн хөдөлмөр, сэтгэлээ шингээсэн болохоор ямар ч брэндээс “үнэ цэнтэй” санагддаг юм байна.
“Эрэгтэй хүн байж” гэж шүүмжилж магадгүй. Гэхдээ үүний ачаар гар утас оролдох цаг 2 дахин багасч, стрессдэхээ бараг больж, чөлөөт цагаа ч үр ашигтай өнгөрүүлж сурав.
Багахаан л цаг зав олдвол энийгээ бариад суудаг зуршилтай болсон. Заавал сургалт, дамжаа гэлгүй хийе, оролдоод үзье гэсэн хүнд YOUTUBE гэж их багш байна шүү дээ” гэжээ.

