Одоогоос жил орчмын өмнө сошиалд нэгэн эмэгтэй нөхрөө “Төмс” Зоригоо хэмээн хочилж, түүнээс авах мэдрэмжийнхээ талаар ярьснаар өдгөө олны танил болсон. Тэр бол “Ekitrina shop” дэлгүүрийн эзэн З.Өлзийжаргал.

Сүүлийн үед гоолиг төрх, хөөрхөн царайгаараа дуучин А.Хишигдалайтай зүйрлэгдээд байгаа тэрээр өөрийн гадаад пастортынхоо зургийг дэлгэж, өөр нэртэй явснаа бас сонирхуулсан байна.

Тэрээр бага насаа ОХУ-ын нийслэл Москвад өнгөрүүлсэн хэмээн ярьдаг. Багаасаа махлаг мяраалаг явсан З.Өлзийжаргалын паспортын нэрийг М.Эрдэнэчимэг гэдэг байжээ.

Мөн тэрээр өөрийн нөхөр “Төмс” Зоригоог ямархуу төрхтэй “хүү” явсныг нийтэлжээ. Тэдний ориг төрхийг дараах гэрэл зургаас харж болох нь ээ.


