Монголын кино урлагийн жүжигчдээс хамгийн дотортой тоглолтой уран бүтээлч гэгддэг Э.Чинзориг удаах уран бүтээлдээ оржээ.
Тэрээр одоогоос дөрвөн жилийн өмнө өөрийнхөө жингээс 10 гаруй кг хасч, Lovers хэмээх +16 кинонд тоглосон. Түүнээс хойш хэсэг уран бүтээлийн завсарлагаа аваад байсан юм.

Э.Чинзоригийн хувьд одоогоос хэдэн жилийн өмнө “Өдөр өдрийн нар” олон ангит тоглож байхдаа заяаны ханьтайгаа учирч гэр бүл болсон.
Түүний гэргий О.Долгор мөн л жүжигчний мэргэжилтэй, мэргэжилдээ чадварлаг гэдгээрээ үеийнхнээсээ тодордог уран бүтээлч юм. Тэд хоёр хүүхэдтэй. Гэхдээ том охин О.Долгорын анхны амьдралаас нь төрсөн охин.


