Монголчуудын ардын аман зохиолд “Түрүү ургасан чихнээс сүүлд ургасан эвэр урт” гэж үг бий. Энэхүү үгний цаад утга санаа нь “бага залуу гэж басах хэрэггүй” гэсэн санаа биз ээ.
Тэгвэл монголын олны танил бүсгүйчүүдийн дүү нар эгч нараасаа дутахааргүй олонд танигдаж явааг уншигч танаа сонирхуулж байна.
“Wolarsen”-ны дүү Э.Сүрэн

Монголын хошин урлагийн “од”-уудын нэг МУГЖ Хүрэлхүүгийн анхны амьдралаас төрсөн охид болох Намуун, Сүрэн нар үеийнхэн дундаа “Superstar”. Том охин Х.Намуун нь аав ээжийнхээ салалтын дараагаар “Wolarsen” гоо сайхны брэндийг үүсгэн байгуулж тун амжилттай яваа.

Тэрээр өдгөө ээж дүүгийн хамт амьдардаг. Дүү Х.Сүрэн нь эгчээсээ дутахааргүй гоо сайхан нэгэн бөгөөд инстграмд олон дагагчидтай.
“Хөөрхөн” Мишээлийн дүү “Үзэсгэлэнт” Үжин

Оюутны ширээнээс босоогүй байхдаа “Үүлэн үст” дууны клипэнд тоглож, од болох замаа нээж явсан жүжигчин Б.Мишээл эхээсээ гурвуулаа. Айлын дунд охин тэрээр өдгөө эгч дүү хоёртойгоо гоой сайхны брэндийн нүүр царай болж, хэн хэнийгээ нэмэлт орлоготой болгоэ чадсан сэргэлэн бүсгүй.

Түүний дүү Б.Үжин дунд сургуулиа дөнгөж төгсөв үү, үгүй юу телевизийн рекламнуудын нүүр царай болж эхэлсэн юм. Эгчээсээ илүү гоо үзэсгэлэнтэй тэрээр энэ цагийн супер старуудын нэг яахын аргагүй мөн.
Мисс эгчийн жүжигчин дүү

Монголын урлагаас олон мисс төрсний нэг нь Х.Бая-рмаа. Аав нь кино найруулагч, өвөө, ээж хоёр нь мэргэжлийн жүжигчин тэрээр одоогоос хэдэн жилийн өмнө “Дэлхийн мисс” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байсан, боловсролтой бүсгүй.
Удам дамжсан урлагийнхан гэдэг тодотголоо алдахгүй яваа түүний бага дүү Санжаадорж ч урлагаар “хоолоо олж идэх”-ээр болсон.
Тэрээр өдгөө УДЭТ-ийн залуу жүжигчдийн нэг бөгөөд “Чингисхаан” жүжигт дүр бүтээж байгаа гэсэн шүү.


