Монголын рок поп урлагт өөрсдийн өнгө, хэмнэлээр уран бүтээлээ эгшиглүүлсээр байгаа хамтлаг, дуучид өнөөдөр гарын арван хуруунд ч багтахаар цөөхөн байгаа. Тэдний нэг бол “Guys” хамтлаг. Учир нь өнөөдөр үзэгч, сонсогчид монголын рок поп урлагт байгаа хамтлаг дуучдыг өөр хоорондоо өрсөлдөөнтэй шинэ уран бүтээлүүдээрээ бөмбөгдөн, тэднийг уйдаахгүй, сэргээш мэт байхыг хүсэж байгаа учраас “Монголын хамтлаг дуучид усанд хаясан чулуу шиг алга болоод байна” хэмээн шүүмжлэх болсон. Харин энэ бүх шүүмжлэлийн эсрэг байсан “Guys” хамтлаг өнөөдөр 24 нас хүрч байна.

Энэ тухай тус хамтлагийн дуучин А.Төгсбаяр цахим хуудаснаа “Өнөөдөр GUYS хамтлаг байгуулагдсаны 24 жилийн ойн баярын өдөр. Мөч бүхэнтэй минь хамт гуниглаж, баярлаж, уйлж, дуулж хамтдаа навч унахыг, шувууд дүүлэн нисэхийг, сургуулиа хамт төгсөж, дурлаж, хайрлаж санан дурсаж байсан та бүхэндээ баярлалаа. Хайрлан хүндэтгэн байна.
Дараа жил 25 жил…. Дэргэд чинь байх болно оо та бүхнийхээ хайр хүндлэлээр….
Хүндэтгэсэн GUYS хамтлагийн гишүүн
А. Төгсбаяр” гэжээ.

“Guys” хамтлагийнхан зөвхөн дуучид биш. Тэд 2001 онд СУИС-ийг драмын жүжигчин, найруулагчийн ангийг төгссөн. Мэргэшсэн уран бүтээлчид учраас тэднийг та хэзээ ч тайзнаас гудамжны хувцастай хараагүй, харах ч үгүй. Тэд хийж байгаа бүхэндээ жижиг гэлтгүй анхаарлаа хандуулж, бусдаас өвөрмөц, содон, шинэлэг, өнгөлөг, гэгээлэг бүхнийг дэлгэж чаддаг. 2008 оноос өмнө “Guys” хамтлагийнхан нэг хэсэг алга болж байгаад “тэсрэлт” хийж гарч ирдэг гэсэн тодотголтой байсан. Тэд хамтлагийнхаа уран бүтээлд завсарлага авахдаа урлагаас хөндийрөөгүй. М.Мягмар кинонд түүхэн дүр бүтээн, Төгсөө олон ангит бүтээл дээр ажиллан,

