Мөрөөдлийн театрын тулгын гурван чулууны нэг гэгддэг жүжигчин Д.Баттөмөр буюу Батаа хэзээний авъяаслаг хөгжилтэй нэгэн. Тэрээр сүүлийн үед албан байгууллага, найз нөхдийн шинэ жил хөтлөөд тун завгүй явах болжээ. Энэ тухайгаа “Бараг хамгийн анхны шинэ жил байх . 12 сар юу ч болоо билээ тэ” гэжээ.

Түүний бичсэн үгний цаад учир нь “төр засгаас шинэ жил хийхийг хориглож магадгүй” гэх ёгт ойлголтыг агуулж байгаа юм.
Жүжигчин Батаагийн хувьд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд энд тэндэхийн дэлгэцийн уран бүтээлд орохоос илүү өөрийн хувийн уран бүтээл, уран сайхны киног найруулан хийж амжсан сэргэлэн “толгой”.

