Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

    07/22/2026

    Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

    07/22/2026

    Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

    07/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»нийтлэлчид»Хөшөөний хулгайч хөшөөний хулгайчийг төрүүлнэ гэсэн үү…
нийтлэлчид

Хөшөөний хулгайч хөшөөний хулгайчийг төрүүлнэ гэсэн үү…

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ11/21/2021Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хөшөөний хулгайч хөшөөний хулгайчийг төрүүлнэ гэсэн үү…

Дарханы зам байхгүй, Түлэнхийн төв байхгүй, сумуудын дунд сургуульд боловсон жорлон байхгүй, орчин үеийн шаардлага хангасан дотуур байр байхгүй, нэгдүгээр хорооллыг Яармагтай холбосон гүүр байхгүй, Тавдугаар цахилгаан станц байхгүй…энэ бүхнийг баръя гэсэн ч манай нялх Засгийн газрын мэдлэг чадвар, мега мета төсөл боловсруулах эдийн засгийн боловсрол дутна. Гаднын томоохон хөрөнгө оруулагчдыг татах танил тал, найз нөхдийн зэрэглэл байхгүй, олон улсын хүрээнд харилцаагаа өргөжүүлэх түншлэл байхгүй. Мэддэг нь Бэрх, хардаг нь Тасганы овоо, чаддаг нь хөшөө, цохиж унагаадаг нь төсөв. Энүүхэндээ гэхэд 2022 оны төсвийг 18 их наядын зарлагатай, 3.6 их наядаар банкуудаас бонд авах, дээр нь нэмээд Ирээдүйн өв сан, Тогтворжуулалтын сангаасаа 1.6 их наядыг авч үрэн таран хийхээр төлөвлөж баталсан.

Гэтэл гэнэт л төсвийн багагүй үрэлгэн зардлын нэг нь 32 тэрбум төгрөгийн өртөгтэй Тасганы овоо дахь Богд Зонховын хөшөөг барих явдал болж хувирлаа. Үндсэндээ аль ч шатанд мэдээлэлгүй байсан энэ ажил аль сарын өмнө эхэлчихсэн, Тасганы овоон дээр шавар овоолоод удаж байгаа. Манай Оюун-Эрдэнэ, Номин хоёр андлал хүмүүсийн зүрх сэтгэлд бус, чулуун хөшөөнд оршдог гэж итгэдэг, сүсэг бишрэл ард түмнийх нь үзэл бодол, итгэл үнэмшилд бус Тасганы овооны орой дээр байдаг гэж бодож явдаг улс бололтой. Тэгээд ч хөшөө баримал бариулах нь мега төсөл боловсруулж, Түлэнхийн төвийг босгож, эмнэлгүүдээ нарийн мэргэжлийн аппаратаар хангахаас илүү унацтай гэж үздэг шиг байгаа юм. Хөшөө барьж байгаа арга барил нь адил. Хулгайн гэмээр арга, хударгагүй гэмээр замналаар хийгээд байгаагаараа бүүр адилхан.

 

Андлалын хөшөөг нурааж ачуулаад сар гаруйхны дараа хандивын реклам цацсан болоод гэнэт л Тэнгэрийн андгайг оронд нь босгочихсон. Санхүүгийн тайлан, орлого зарлага, мөнгөний эх үүсвэр одоо болтол тодорхойгүй. Гэтэл Тасганы овоон дээрх 32 тэрбумын өртөгтэй хөшөө бас л гэнэт эхэлсэн, хэзээ хэдэн оны төсөвт багтаж ороод, одоо барьж байгааг тайлбарлах хэрэгтэй. Хэний шахаа вэ, хэний компани хэний зураг төслөөр барьж байгаа юм? Энэ мөнгөөр гэртээ цоожтой үлддэг олон мянган хүүхэд хэдэн арван цэцэрлэгтэй болох боломжтой. Төмөр замын урсгал чиглэлийг ч гарц, гарам орчимд нь бага хүрээнд нэмж болно. Энэ улс оронд аминд тулж, амьжиргаанд садаа болсон олон асуудал ар араасаа жагсаатай байна. Гэтэл яав? Дахиад л хөшөө. Бас дахин хөшөө. Хэзээний ч юм, хэний ч юм бизнес. Хөшөөний хулгайч хөшөөний хулгайчдыг ар араасаа төрүүлээд л байх юм уу. Дашрамд дуулгахад Монгол Улсад одоогоор морины хөшөө 1032, бөхийн хөшөө 538, төр, нийгмийн зүтгэлтнүүдийн хөшөө 341, хонь, ямааны хөшөө 1652, аргал янгирын хөшөө 123, үхэр тэмээний хөшөө 756, Чингис хааны хөшөө 27, Өүлэн эхийн хөшөө 11, нохойны хөшөө 231, эвт дөрвөн амьтных 26, тарваганы хөшөө 25 бий гэсэн тоон дүн байна. Шавар овоолоод хөгждөг бол хөгжлийн оргилд хүрэх боллоо. Шинэ үеийн залуус төр барина гэж түмнээрээ найдвар тавин хүлээсэн атал шавар овоологчдын дараа үеийнхэн шанага халбагаа бариад гараад ирдэг ажээ.

Шаварт нам сууна гэдэг л энэ байх даа, хөөрхий. Хэлээд байгаа шүү, яаж ч рекламдаад наад Засгийн газрыг чинь ард түмэн аль эрт сэтгэлийнхээ хоймроос огцруулчихаад, итгэлийнхээ хатавчнаас зайлуулчихаад байна. Чадахгүй юм чадахгүй л байдаг. МАН төр барих, парламент тэргүүлэх, гүйцэтгэх засаглал удирдах үүргээ биелүүлж чадалгүй, бэтгээ бөөцийлж, бэлдээ бүдрээд хоёр дахь жилдээ хөл тавьж байгаа шүү. Хамраараа газар хатгахыг чинь хараад, хүлээгээд, шоолоод инээгээд сууж байгаа чадалтай чансаатай хүмүүсийнхээ элэг доог болж дуусаагүй л байна уу, за тэгээд хүүхдүүд ийм дээрээ хөөрхөн дөө.

Эмүжин

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.