Хэдхэн хоногийн өмнө өсвөр наснны хөвгүүд бүлэглэж, нэгнээ зодсoн бичлэг цацагдаж багагүй шуугиан тарьсан.

Уг хэрэг намжаагүй байхад өчигдөр Нийслэлийн 97-р дунд сургуулийн 40 гаруй сурагч нийлж бүлэглэн, нэгнээ зодсон хэрэг дахин гарчээ.

Зодуулсан хүүхдийн гавлын яс цуурч, хүнд бэртэл авсан гэх албан бус мэдээлэл байна. Хохирогчийн ар гэрийнхэн гэмтлийн зэргийг тогтоолгохоор ШШҮХ-д хандаж, цагдаад гомдол гаргажээ.
Тус хэрэгт холбогдсон байж болзошгүй хүүхдүүдийг цагдаагийнхан шалгаж эхэлсэн байна. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн 2-р хэлтэст шалгаж байгаа аж.



