Ардын дууч Д.Бурмаа нэрээрээ олонд танигдсан энэ уран бүтээлч бол Увс аймгийн Тэс сумаас гаралтай сайхан хүүхнүүдийн нэг.
Уянгалаг сайхан дуу хоолойноос гадна өндөр зэгзгэр нуруу, өөгүй толигор арьс, том алаг нүд, тогтгор өгзөг, том хөх, бүсгүй ааль, гил хархан гэзэг гээд түүнд монгол сайхан бүсгүйн шинж цогцоороо бий.
Удам угсаагаараа сайхан дуулдаг гэгддэг тэрээр өөрийн ач зээ дүү нар, хүргэн “хүү” нартайгаа урлагт хамтдаа зүтгэж буй бөгөөд бүгдээрээ олны танил. Тэр бүү хэл, нөхөр нь спортын салбарт нэр хүндтэй улсын цолтой нэгэн. Ийм хувь заяа хэн хүнд тохиогоод байдаггүй. Харин дуучин бүсгүйд тэр бүгд бий.
Дуучин Д.Бурмаагийн хувьд өдгөө гурван хүүхдийн ээж ч гэлээ гоолиг, фигур сайтай эмэгтэй. Шинэ оны өмнөхөн өөр шигээ өндөр нуруутай, мах мяраа нь таарсан бүсгүйчүүдэд Турк гоёлын даашинз борлуулж байсан тэрээр дэлхийн алдарт гэр бүл болох Ким Кардашьяны эгч дүүсийн фен гэдгээ стори дээрээ илэрхийлсэн харагдана лээ.
Алдар нэрээс гадна амьдралын хувь заяа, хөөрхөн төрх, фигур сайтай биеэрээ мань хүнтэй төстэй санагддаг бололтой шүү.





