Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

    07/22/2026

    Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

    07/22/2026

    Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

    07/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Зөвөлгөө»Та бүхэнд МАШ ЧУХАЛ Англиар ярьж сурах зөвөлгөө өгөе
Зөвөлгөө

Та бүхэнд МАШ ЧУХАЛ Англиар ярьж сурах зөвөлгөө өгөе

admin123Нийтэлсэн: admin12301/04/2019Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Та бүхэнд МАШ ЧУХАЛ Англиар ярьж сурах зөвөлгөө өгөе.

Олон хүн надаас хувийн захиагаар дамжуулан яаж хурдан ярьж сурах бэ гэж асуудаг. Та бүхэнд өгөх эхний зөвөлгөө бол ярианд өдөр бүр ашиглагддаг хэллэг үгсийг судал / Phrase and Idioms/ гэж хэлнэ.

Яагаад гээч?

Ажиглаад байхад манайхан Англи хэлний үгийн баялаг сайтай байдаг хэрнээ түүнийгээ ашиглаад өгүүлбэр болгож хэлж чаддаггүй. Яагаад гэвэл бид хэллэг үгсийг огт судалдаггүй.

Хэллэг үгсийг Мэддэг болсон байхад төвөггүйхэн ярьдаг болсон байна. Үгсийг нэг нэгээр мэддэг байгаад холбож өгүүлбэр бүтээх гээд үзээрэй, бүтэн зөв өгүүлбэр бүтээж чадахгүй л болов уу. 1000 үг мэддэг байгаад ярьж чадахгүй байсанаас 100 phrases өөрийн болговол жинхэнэ Англи хүн шиг ярьдаг болно. Доорхи жишээ шиг phrase мэддэг байхад яаж үгээ энд тэнд нь оруулж зөв өгүүлбэр зохиож ярих бэ гэж бодох завдалгүй толгойноос чинь шууд л Англи өгүүлбэр урсах болно.

Жишээн дээр ярьвал илүү ойр байна байх. Доорхи жишээг сайн ажиглаарай. Цаадуул чинь яг ингэж л ярьдаг юм шүү.

1. Who Cares – Хэнд хамаатай юм бэ.
Who cares if they win or lose?” – Тэд нар ер нь ялна уу, ялагдана уу хэнд хамаатай юм бэ?

2. Fair Enough – За тийм байж, Хангалттай, За тийм байдаг юм байж

It’s a fair enough question for me to answer.- Энэ асуулт нь хариулахад хангалттай.

3. What’s going on? – Юу болоод байгаа юм бэ?

What’s going on with your job? – Ажил чинь юу болоод байгаа юм бэ?

4. My Pleasure – Хэн нэгэнд хариу талархах, тус хүрэгсэндээ баяртай байх үедээ хэлнэ.
It is my pleasure to introduce you to our guests. – Зочиддоо таныг танилцуулахад миний хувьд таатай байна.

5. It Totally Slipped My Mind – Хий ёстой байсан зүйлээ мартсан үедээ хэлдэг
I was meaning to call you but it totally slipped my mind. – Би уг нь чамруу залгах гэж байлаа, гэхдээ таг мартчиж.

6. No big Deal – Нэх их чухал биш
It’s no big deal if we don’t go tonight. – Өнөө шөнө явахгүй байсан ч хамаагүй э, нэх чухал биш

7. It’s written all over your face Манай “Дүхан дээр чинь бичээстэй байна” утга нэг
I know you did it, it’s written all over your face. – Чамайг хийсэнийг чинь мэдэж байна а. Чиний нүүрэн дээр бичээстэй байна.

8. Go For It – Ямар нэг зүйлийн төлөө зүтгэх, чармайх, хийхээр шийдэх

I know you want that job. Go for it! – Чамайг тэр ажилд орохыг хүсэж байсаныг мэднээ, шууд л ор.

9. It’s a Deal – Ямар нэг зүйл хийхээр тохиролцох үед хэлдэг

A. “If you mow my grass, I will pay you ten dollars.” – Хэрэв чи өвс тэгшилж өгвөл би чамд 10$ өгнө шүү.

B. “Sounds good. It’s a deal.” – Сайхан сонсогдож байна, тохирлоо шүү.
10. Don’t Be a Stranger – Битгий хөндий бай, битгий хүниймсэг бай

We need to keep in touch. Don’t be a stranger. – Бид холбоо харилцаатай байх хэрэгтэй байна, Битгий танихгүй хүн шиг бай л даа.
11. Let’s Go Fifty- Fifty – Манай хэлний “Дундаа хийчхэе” утга нэг

Thanks for having dinner with us. Let’s split the bill fifty-fifty. – Бидэнтэй хоол идсэнд баярлалаа. Тооцоогоо харин дундаа хийчхэе.

12. Good for Nothing – Түүнээс авах сайн юм юу ч байхгүй /хүний тухай/

That guy is good for nothing. – Тэр залуугаас авахаас сайн юм юу ч байхгүй

13. You’re Telling Me – Чамтай санал нэг байна

You’re telling me, that book was one of the best I’ve ever read. – Чиний зөв байжээ, тэр ном миний уншсан номнуудаас хамгийн гоё нь байсан.

14. Get a Life – Битгий надад саад бол, холхон бай

Would you stop bothering me and get a life! – Надад саад болохоо болиод, холхон байгаад өгөөч!

15. Don’t Joke With Me – Надаар битгий тоглоод бай, үнэнээ хэл

John told me she likes me but I said don’t joke with me. – Жон надад түүнийг надад дурласан гэж хэлэхэд нь би битгий тоглоод бай гэж хэлсэн

Удахгүй байнга ярианд ашиглагддаг phrase үгсийг жишээтэй нь оруулнаа. 🙂 share-лээд аваарай. 🙂

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
admin123

Холбоотой мэдээ

Нийслэлийн замын хөгжлийн газрын алба хаагчид Малайзад архидан согтуурч “туршлага судалжээ”

01/20/2026

Арванхоёрдугаар сарын зурхай

12/01/2025

Наймдугаар сарын ордуудын зурхай

08/01/2025

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.