Нэгэн цагт нийтийн дууны гүнж явсан дуучин Х.Мөнгөнцэцэг өдгөө гурван хүүхдийн ээж, айл гэрийн эзэгтэй болж намба суужээ. Даруухан инээмсэглэлээрээ олноос онцгойрдог түүнийг манай папарци дуран онцолж байна.
Их сургуульд тохио нийлүүлэн суусан ангийн найзтайгаа амьдралаа холбосон түүний бараг бүхий л мөрөөдөл биелсэн гэдэг. Бага насандаа дуучин болохыг мөрөөдөж байсан тэрбээр өдгөө зохиолын урдаа барих дуучдын нэг болсон билээ. Мөн дуучны замналаа эхлүүлж байхдаа тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Мөнхийн хайр гэж байдаг байхаа.Миний л бодол шүү.Гол нь тэр хайрынхаа эзэнтэй үргэлж хамт байх эсэх нь л хүний хувь төөрөгтэй холбоотой болов уу. Хамгийн гол нь алдсан алдаан дээрээ суралцаж, дахиж давтахгүй байх нь л чухал юм болов уу.Одоохондоо чимэг зүүлт гэчихээр ч юм алга, чимэг зүүлттэй болохсон эсвэл алдаагүй амьдрахсан гэж бодож байгаа ч юм алга, өөрийнхөөрөө л амьдарч явна. Бурхан гэр бүлийг хуваарилдаг гэдэг байх аа.Мэдээж хүн л болсон хойно сайхан хайртай учирч, сайн ханьтай болохыг хүсдэг” гэж байв.
Ямартаа ч, мөрөөдлөө биелүүлж мөнхийн хайртайгаа учирсан дуучин бүсгүйдээ сайхан бүхнийг ерөөе.