“Овжин охид”-ын алаг нүдэн Мишээлийн дүрийг бүтээсэн жүжигчин Д.Оюунтуул өдгөө 43 настай. Тэрбээр 40 насны босгон дээр үе тэнгийн “нууцлаг” залуутай амьдрал зохиож, хоёр хүүхдийн ээж болсон.
Том хүүхэд нь 5 нас, бага нь 3 нас хүрсэн тул ийнхүү урлагтаа эргэн ирж, уран бүтээлдээ орж эхэлсэн байна.
Түүний бүтээсэн дүрүүдээс дурьдвал, “Хадмын хайр”, “Онцгой даалгавар”, “Улаанбаатар би чамд хайртай”, “Зүрхэнд дуссан нулимс”, “Их хотын залуус”, “Хуримын сюрприз”, “Хүний наймаа”, “Үүлэн чөлөөний нар” зэрэг олон сайхан бүтээлийг нэрлэж болно.