Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

    07/22/2026

    Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

    07/22/2026

    Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

    07/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»БНХАУ-ын тагнуулын ажилтантай хамтарсан хүмүүст оноосон ялыг хэвээр үлдээжээ
Папарацци

БНХАУ-ын тагнуулын ажилтантай хамтарсан хүмүүст оноосон ялыг хэвээр үлдээжээ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ03/10/2023Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Ардчилсан хувьсгалын төлөө тэмцэж явсан шашны зүтгэлтнүүдийн нэг Д.Баасан ламын эхнэр Д.Алтанцэцэг, тэдний охин Б.Эрдэнэзул нарт холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх энэ сарын 7-нд хэлэлцэн шийдвэрлэлээ.
Анагаах ухааны доктор, профессор Д.Алтанцэцэг, 2020 оны УИХ-ын сонгуульд Орхон аймагт нэр дэвшиж байсан, Х.Баттулгыг Ерөнхийлөгчөөр ажиллаж байхад ҮАБЗ-ийн орон тооны бус шинжээч асан Б.Эрдэнэзул нар БНХАУ-ын тагнуулын байгууллагын ажилтан Бао Гуожунтай хамтран ажиллаж, мэдээ сэлт дамжуулж өгсөн хэрэгт холбогдон ТЕГ-ын Мөрдөн шалгах газарт шалгуулсан бөгөөд НПГ-аас ээж, охин хоёрт Эрүүгийн хуулийн 19.4-1 дэх хэсгийн “Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан, шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт цуглуулсан, дамжуулсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн бол өмнөд хөршийн иргэнд мөн хуулийн 19.10-1-ийн “Гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсын нутаг дэвсгэрт тагнуул хийсэн” хэмээн яллах дүгнэлт үйлджээ. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тэдэнд холбогдох хэргийг 2022 оны аравдугаар сарын 6-нд хаалттай хэлэлцээд Д.Алтанцэцэг, Б.Эрдэнэзул нарт найман жил, Бао Гуожунд 12 жил хорих ял оноосон юм.
Давж заалдах шатны шүүх дээрх гурван хүнд холбогдох хэргийг хэлэлцээд Хятадын тагнуулын албаны ажилтантай хамтран ажилласан гэм буруутай нь тогтоогдсон, анхан шатны шүүх энэ хэрэгт оноох эрүүгийн хариуцлагын хамгийн бага буюу найман жил хорих ял оноосон нь хуульд нийцсэн гэж дүгнэжээ. Улмаар шийтгэх тогтоолд бага зэрэг өөрчлөлт оруулсан ч анхан шатны шүүхээс оноосон хорих ялыг хэвээр нь үлдээсэн байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.