Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

    07/22/2026

    Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

    07/22/2026

    Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

    07/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»“Капитал” банкны гүйцэтгэх захирлаас 5.3 тэрбум төгрөг гаргуулж хохиролд тооцуулахаар болов
Папарацци

“Капитал” банкны гүйцэтгэх захирлаас 5.3 тэрбум төгрөг гаргуулж хохиролд тооцуулахаар болов

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ03/10/2023Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг байршуулж байсан “Капитал” банкны удирдах албан тушаалтнуудын гэм буруутай, эсэхийг дэнслэх шүүх хурал Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 7, 9-нд боллоо..

Тус банканд 2019 онд Монголбанкнаас эрх хүлээн авагч томилж, удирдах албан тушаалтнуудад нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн юм. Тодруулбал, “Капитал” банкны гүйцэтгэх захирал асан А.Ариунболд, гүйцэтгэх захирлын орлогч Б.Янжин, дэд бөгөөд Зээлийн газрын захирал С.Дэлгэрцэцэг нарыг Төвбанкнаас тогтоосон банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээ, төлбөр түргэн гүйцэтгэх чадвар, зээлийн төвлөрлийн зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангаж ажиллаагүйн улмаас “Капитал” банкны хэвийн үйл ажиллагаа алдагдан төлбөрийн чадваргүй болж, тус банканд мөнгөн хөрөнгө байршуулсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад их хэмжээний хохирол учруулсан хэмээн буруутгасан байдаг. НПГ-аас дээрх гурван захиралд Эрүүгийн хуулийн 18.13-2-ын “Банк хууль бусаар байгуулах, банкны төлбөрийн чадварыг алдагдуулсан” гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. “Капитал” банкийг 2019 оны дөрөвдүгээр сард татан буулгахад Монголбанкнаас хийсэн шалгалтын тайланд дурдсанаар бусдад 624.6 тэрбум төгрөгийн өр төлбөртэй болохыг тогтоосон байдаг.

Үүнээс Эрүүл мэндийн болон Нийгмийн даатгалын сангийн нийт 240.3 тэрбум төгрөгийн өр төлбөр байна гэж дүгнэсэн юм. Эл банкны албан тушаалтнуудад холбогдох хэргийн улмаас иргэн болон аж ахуйн нэгж, байгууллагад нийт 104 тэрбум 651 сая төгрөгийн хохирол учирснаас мөрдөн шалгах ажиллагааны явцад 94 тэрбум 889 сая төгрөгийг нөхөн төлүүлсэн хэмээн прокурорын байгууллагаас мэдээлж байв.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх гурван хүнд холбогдох хэргийг хоёр өдөр хэлэлцээд А.Ариунболдыг банкны төлбөрийн чадварыг алдагдуулсан гэм буруутайд тооцсон юм. Улмаар нийт 104.6 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулснаас 99.3 тэрбумыг нь төлж барагдуулсан, үлдсэн 5.3 тэрбумыг А.Ариунболд гурван сарын хугацаанд төлж барагдуулах тухай хүсэлт гаргасныг шүүх харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна. Тодруулбал, шүүгдэгчийг гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, үлдэх хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлснийг харгалзан хоёр жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ял шийтгэжээ. Харин Б.Янжин, С.Дэлгэрцэцэг нарын үйлдлийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19-1.1 дэх хэсэгт заасан “Гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.