Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

    07/22/2026

    Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

    07/22/2026

    Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

    07/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»С.Батдөлд 4.2 тэрбум төгрөгийн хахууль өгсөн хүмүүсийг яллагдагчаар татах нь
Папарацци

С.Батдөлд 4.2 тэрбум төгрөгийн хахууль өгсөн хүмүүсийг яллагдагчаар татах нь

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ03/10/2023Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөл үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэрэгт холбогдон ЭЦА-ныхан энэ оны нэгдүгээр сарын 5-наас хойш цагдан хорьж шалгаж буй билээ.

Тэрбээр 7.3 тэрбум төгрөг, тансаг зэрэглэлийн орон сууцууд, үл хөдлөх хөрөнгө худалдан авах хэд хэдэн гэрээ хийсэн байсан бөгөөд уг мөнгөнийхөө эх үүсвэрийг тайлбарлаж чадаагүй учраас хууль сахиулах байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтаа үргэлжлүүлж буй.

Түүнийг цагдан хорьж шалгах хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд НПГ-аас таслан сэргийлэх арга хэмжээг сунгах санал хүргүүлснийг өнгөрсөн мягмар гарагт хэлэлцсэн юм.

Тус шүүхийнхэн прокурор, яллагдагч С.Батдөл, түүний өмгөөлөгч нарыг оролцуулан НПГ-аас хүргүүлсэн саналыг хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10-2 дахь хэсэгт заасан “Хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан яллагдагчийг цаашид цагдан хорих зайлшгүй шаардлагатай” гэснийг үндэслэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг нэг сарын хугацаагаар сунгасан юм.

Баттай эх сурвалжуудаас авсан мэдээллээр УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийнхөөс олдсон 7.3 тэрбум төгрөгийн 4.2 тэрбумынх нь эздийг хууль сахиулагчид тогтоосон бөгөөд түүнд хахууль болгож өгсөн хүмүүсийг яллагдагчаар татахаар болсон гэнэ.

Түүнчлэн өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр зарим мэдээллийн хэрэгсэлд С.Батдөлд холбогдох хэргээс улбаалан “Улаанбаатар төмөр зам”-ын удирдах албан тушаалтнуудыг чөлөөлсөн гэх ташаа мэдээлэл цацагдсан, Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар болон түүний эхнэрийг эл хэрэгт холбогдуулан шалгаагүй гэдгийг ч мэдээллээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.