Монголын шашны түүхэнд Х Богд тодорч, өдгөө олон түмнийг шуугиулсаар буй.
Монголын хамгийн баян гэр бүлүүдийн нэгэнд төрсөн гэдгээрээ олны анхаарлыг татаад байгаа Х Богд өдгөө Энэтхэгийн Дарамсалаа хотод Далай ламын айлдварт сууж буй.

Тэгвэл өдгөө хорих ангид “улсаасаа урвасан” хэрэгт унаад байгаа яруу найрагч Ц.Хулангын хэрэг Х Богдтой холбоотой болохыг зарим эх сурвалжууд хэлж эхэлжээ.

Үнэн худлыг хэн мэдлээ. Гэвч тэдний хэлж буйгаар, X богдыг эс тодруулах хятадуудын санааг гүйцэлдүүлэхээр нэрт яруу найрагч ажиллаад, улмаар урд хөршийн мөнгө цаастай холбогдоод эх орноосоо урвасан гэх хэрэгт ял хүлээх дээрээ тулаад байгаа гэлцэнэ.

