Хүмүүсийн андахгүй танил нэгэн эрхэм бол яах аргагүй Үзмэрч засалч Нямаа билээ.
Гоо үзэсгэлэн, загварлаг сайхан байдлаараа бусдаас яах аргагүй онцлог бүсгүй.
Хүмүүсийн дотоод сэтгэлийг засах олон чухал зөвлөгөө өгдөг нэгэн. Тэрээр “Хүн амжилтанд хүрэхийнхээ өмнө маш их ядарч зүдэрч туйлддаг. Түүний дөнгөж цаана амжилт байдаг. Амар амьдрал бий болгохын тулд өдөр болгон хэцүү замаар явах хэрэгтэй. Харин чи өдөр болгон амар замаар яваад байвал,амьдрал чинь өөрөө хэцүү байх болно. Бусдын нүдэнд сайхан харагдах гэж бүү зов. Бусдын сэтгэлд сайхан бодол төрүүлэх гэж л хичээ.Бусдыг ойлгох сэтгэлийн хаалгаа нээхгүй л бол чи хэнийг ч ойлгодоггүй хувиа хичээгч л болно. Хүндлэл үгүй газар харилцаа гэж байдаггүй анхаар. Маазарч хөгжилдсөн ч хүдлэлийн зураасыг бүү дав. Юунаас кайф авна түүнийгээ хий. Зорилгодоо төвлөрөн амьдралаа бүтээ. Энэ хорвоогийн Эрээнтэй бараантай амьдралд инээж жаргаж туулах учиртай шүү. Та бүхэндээ аз жаргал эрүүл энхийг хүсэн ерөөе” гэлээ.

