Өчигдөр сошиал сүлжээд нэгэн оюутан 15 минут хичээлээсээ хоцорсон шалтгаанаар багштайгаа маргалдаж буй бичлэг тавигдсан.

Ёс зүйгүй тус оюутны талаар сошиал сүлжээд иргэд өөр өөрсдийн байр сууриа илэрхийлж буй.
Тэгвэл твиттэр хуудаснаа Хуулч Батхүү гэх сошиал хэрэглэгч “Дурын баагий нь Их сургуульд ордог, орсон бол төгсдөг. Төлбөр нь шалихгүй, хичээл зүтгэл шаардахгүй, төгслөө гээд үнэлэмж байхгүй.
Хамгийн топ сургууль болох МУИС-н төлбөр хувийн цэцэрлэгээс ч бага. Нэг нь өдөр өнжүүлэх, нөгөө нь дээд боловсрол олгох институт. МУИС-т ганц олигтой лаб байхгүй, гадна дотны док, проф урьж лекц уншуулах гэхээр төсөв мөнгө нь хүрдэггүй.
Монголоор дүүрэн нэг нь сурсан болж, нөгөөх нь сургасан болж бие биенээ хуурсан өдөр өнжүүлэхүүд. Их сургуулийн диплом жолооны үнэмлэхээс ч үнэгүй болсон.
Төлбөрөө нэм, ядаж 20 сая болго. Ингэж байж сайн мэргэжилтэн бэлтгэж чадна. Мөнгөтэй нь мөнгөө төлөөд, чадалтай нь тэтгэлгээ аваад суралцаг” хэмээн бичсэн нь олны анхаарлыг татаад байна. Түүний энэхүү сэтгэгдлийг твиттэр жиргээнийхний дийлэнх нь дэмжиж буйгаа илэрхийлж, сошиалд түгээх болжээ.

