Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

    07/22/2026

    Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

    07/22/2026

    Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

    07/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»“Жаст групп”-ийн Ш.Батхүүгээс гаргуулах хохирлыг шүүх үл хэрэгсэв
Папарацци

“Жаст групп”-ийн Ш.Батхүүгээс гаргуулах хохирлыг шүүх үл хэрэгсэв

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ03/16/2023Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Төрийн өмчит “Эрдэнэт үйлдвэр”-ийг Өмнөд Африкийн “Стандарт банк” (Standart bank PLC)-анд барьцаалан нийт 160.1 сая ам.долларын зээл авсан хэрэгт буруутгагдсан “Жаст групп” ХХК-ийн захирал Ш.Батхүү тэргүүтэнд холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд энэ сарын 14, 15-нд хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард хэлэлцэн шийтгэх тогтоолоо гаргаж байсныг бид цаг тухайд нь мэдээлсэн билээ. Түүнтэй хамт “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирлын албыг 2007-2013 онд хашсан асан Ч.Ганзориг, тус үйлдвэрийн Хуулийн хэлтсийн дарга асан, өдгөө “Коконат ойл” компанийн захирал албан тушаалтай Б.Мөнхжаргал, тус үйлдвэрийн Худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Амарбат, “Алтжин групп”-ийн захирал агсан Г.Алтангийн хүү Э.Сүрэн нарыг гэм буруутайд тооцсон билээ. Улмаар Ш.Батхүүд 10 жил хорих ял шийтгэж, “Эрдэнэт үйлдвэр”-т учруулсан 105 тэрбум, бусад аж ахуйн нэгжид учруулсан дөрвөн тэрбум гээд нийт 109 тэрбум төгрөгийг гаргуулан хохирогчоор тогтоогдсон аж ахуйн нэгжүүдэд олгохоор болсон юм.

Мөн Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал нараас дээрх үйлдвэрт учирсан хоёр тэрбум төгрөгийн хохирлыг гаргуулахаар болсон бөгөөд шүүх тэдэнд 14 сая төгрөгөөр торгох ял оноосон. Ш.Батхүүтэй хамтарч хуурамч бичиг баримтаар Төрийн банкийг хохироосон гэм буруутай нь тогтоогдсон Э.Сүрэнд 35 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн.

Тэгвэл нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг хэлэлцээд шүүгдэгч Б.Мөнхжаргал, Э.Сүрэн, Г.Алтан нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хохирол төлбөрт “Жаст групп” компаниас гаргуулахаар “Эрдэнэт үйлдвэр”-ээс нэхэмжилсэн 30 гаруй тэрбум төгрөгийн нэхэмжлэлийг үл хэрэгссэн байна. Өөрөөр хэлбэл, төрд учирсан хохирлыг анхан болон давж заалдах шатны шүүх үл ойшоогоод зогсохгүй, анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцсон хүмүүсийг ч цагаатгажээ.Үүнээс үзэхэд төрийн өмчит аж ахуйн нэгжид учирсан хохирол цаашид ч төлөгдөхгүй, татвар төлөгч иргэд, аж ахуйн нэгжүүдийн улсад тушаасан мөнгийг олон улсын арбитрын шүүхийн маргаанд зарцуулсан төлбөрт өгч барагдуулах бололтой.

Уг нь анхан шатны шүүхээс Ш.Батхүүд 10 жил хорих ял шийтгэж, “Эрдэнэт үйлдвэр”-т учруулсан 105 тэрбум, бусад аж ахуйн нэгжийн дөрвөн тэрбум гээд нийт 109 тэрбум төгрөг гаргуулан хохирогчдод олгохоор болоод байсан. Мөн гэм буруутай гэж анхан шатны шүүх дүгнэсэн Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал нараас “Эрдэнэт үйлдвэр”-т учирсан хоёр тэрбум төгрөгийн хохирлыг гаргуулж, 14 сая төгрөгөөр торгох ял оноосон билээ.

Ш.Батхүүтэй хамтарч хуурамч бичиг баримтаар Төрийн банкийг хохироосон гэм буруутай нь тогтоогдсон Э.Сүрэнд 35 сая төгрөгөөр торгох ял шийтгээд байсныг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хэлэлцсэн хурлаас гаргалаа.

Онцлох
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.