Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

    07/22/2026

    Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

    07/22/2026

    Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

    07/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»Мал эмнэлэгийн хүрээлэн ИННОВАЦЫН 54 БҮТЭЭГДЭХҮҮН хэрэглээнд нэвтрүүлээд байна
Мэдээ

Мал эмнэлэгийн хүрээлэн ИННОВАЦЫН 54 БҮТЭЭГДЭХҮҮН хэрэглээнд нэвтрүүлээд байна

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ03/16/2023Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Мал эмнэлэг бол малаас гадна хүний эрүүл мэндийг сахин хамгаалдаг чухал үүрэгтэй байгууллага юм-

Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид малын эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр

  • 35 эм бэлдмэл
  • 7 вакцин
  • 12 оношлуур нийт 54 инновацын бүтээл туурвиж, хэрэглээнд нэвтрүүлээд байна.

Манай улс малын вакцины 90 хувь, эм бэлдмэлийн 10 хувь, оношлуурын маш бага хувийг дотооддоо үйлдвэрлэж байгаа бол цаашид эрдэмтэн судлаачдын мэдлэг боловсрол, оюун санаа, цаг хугацаа, хөдөлмөр зүтгэлийг зөв зохистой ашигласнаар оношлуурыг 30 хувь, эм бэлдмэлийг 80 хувь, вакциныг 100 хувь дотоодоосоо хангах боломжтойг Мал эмнэлгийн хүрээлэнгийн захирал доктор, профессор Б.Батцэцэг онцолж байлаа.

Өдгөө 60 гаруй жилийн түүхтэй тус хүрээлэнд 2 академич, хөдөө аж ахуйн шинжлэх ухааны 5 гишүүн, 6 профессор, 2 дэд профессор, 5 шинжлэх ухааны доктор, 27 доктор, 41 магистр ажиллаж, судалгаа шинжилгээний бүтээл гаргаж, мал амьтан цаашлаад нийгмийн эрүүл мэндийг хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулж байна.

  • Хүрээлэнгийн судлаачдаас дэлхийн шинжлэх ухаанд 4 нээлт бүртгүүлж, олон улсад 3 патент, Монгол Улсын Төрийн соёрхлыг 6 бүтээл авчээ.
  • Жил бүр 15-20 шинжлэх ухааны өгүүллийг олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлүүлж байна. Тухайлбал, 2018 онд дэлхийн топ Nature сэтгүүлд 2 өгүүлэл хэвлүүлжээ.
  • “Барагшунт тэжээлийн нэмэлт”, “Царцааны органик түүхий эд”, “Эко эрдэст тэжээл” гурван бүтээлээр Дэлхийн оюуны өмчийн байгууллагын Алтан медаль, тусгай шагналыг хүртэж байжээ.
  • 2018 онд Дельтамон бүтээлээрээ Монгол Улсын Засгийн газрын үндэсний инновацын шилдэг бүтээгдэхүүний анхны шагнал,
  • 2019 онд Паразиттах өвчтэй малыг эмчлэх, сэргийлэх дэвшилтэт технологи бүтээлээр Монгол Улсын Шинжлэх ухаан технологийн дэвшлийн шагналыг тус тус хүртэв.
  • Шүлхийгээс сэргийлэх вакцины технологийг боловсруулж баталгаажуулан “Биокомбинат” ТӨХХК-тай уг вакцины технологи дамжуулах, цусан халдварт өвчний эсрэг амьд вакциныг хамтран үйлдвэрлэх гэрээг байгуулжээ.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Дэд сайд М.Ганхүлэг, холбогдох газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд Мал эмнэлгийн хүрээлэнд ажиллаж, эрдэмтэн судлаачдын санал хүсэлтийг сонсож, цаашдын хамтын ажиллагааныхаа талаар санал солилцлоо. “Мал эмнэлгийн хорио цээрийн дэглэм бүхий эрүүл бүс” байгуулах, үхэр сүргийг ялган тэмдэглэж, бүртгэлжүүлэх хоёр томоохон арга хэмжээг хэрэгжүүлэхдээ эдгээр эрдэмтэн судлаачдынхаа санал, зөвлөмжийг сонсож, хамтран ажиллах нь чухал болохыг Дэд сайд М.Ганхүлэг тодотгосон юм.

Ххаахүя
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.