Монголын хамгийн дуулиантай амбицтай генералуудын нэг бол Б.Хурц. Эрхэм генералын энхрий гэргий Ү.Сарнай нөхрөөсөө дутахаагүй алдартай гэхэд болно. Ширээ засалт, загварын өндөр мэдрэмжтэйгээрээ гайхагддаг хатагтай Ү.Сарнай өдгөө БНСУ-д аялж, амарч, тансаглаж явна.
Солонгосын үндэсний өв уламжлалаас эхлээд орчин цагийнх нь үнэтэй тансаг дэлгүүр хоршоогоор хэсч, үнэтэй зочид буудалд буудаллан, ёстой л “жаргаж” байгаагаа цахим хуудаснаа онцолжээ.

Ү.Сарнай хатагтайн хувьд Сарнайх салон, Pekaso брэндээрээ дээдсийнхэн дундаа алдартай. Тэрбээр өнгөрсөн жил нөхрөө шүүхээс 1,6 жилийн хорих ял сонсоод суллагдахад маш их нөлөөлөл үзүүлж байсан гэхэд болно. Тэрбээр нөхрийнхөө төлөө тэмцэж, ил захидал бичин, олны анхаарлыг татаж байв.

Сонирхуулахад, моонголын тэрбумтнуудын нэг гэгддэг Б.Хурц, Б.Сарнай хоёр дөрвөн хүүхэдтэй. Том хүү Х.Тайван нь Нямтайширийн Номтойбаярыг УИХ-ын гишүүн байхад нь нам цохиж явсан шийртэй залуу. Х.Тайваны эхнэр экс гишүүн Л.Элдэв-Очирын охин Л.Золзаяа Б.Хурцынд хэдийн ээнэгшсэн бэр. Л.Элдэв-очир, Б.Хурц хоёр тун дотно харилцаатай. Б.Хурцын том охин Х.Намуун Канадад сурч төгсөөд ирсэн, үнэтэй брэндээр өөрийгөө өвч чимсэн ганган охин бий. Бага охид нь монголын хамгийн үнэтэй дунд сургуульд суралцдаг.


1 сэтгэгдэл
Ингэж хүний амьдралыг олонд дэлгэх зорилготой сайт уу?