Улс төрийн тогоонд “хүчирхийлэгч” хэмээн цоллуулдаг эрхэм бол УИХ-ын гишүүн Ц.Анандбазар. Түүний талаар эрэн сурвалжлах сэтгүүлчид багагүй баримт дэлгэсэн ч намынхаа далбаан дор хариуцлага хүлээх нь бүү хэл, УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ ч буугаагүй.

Тэгвэл тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Яг баримттай гарч ирээд, нотлоод батлаад, надад хүчирхийлүүлсэн ганц ч атугай бүсгүй байвал бүх насаар нь Содмонголоор үнэгүй үйлчлүүлэе” хэмээн “төвчигнөжээ”.
Түүнийхээр бол хүчирхийлүүлж байхдаа гэрэл зураг, бичлэг хийж баримтжуулах ёстой юм байх. Бас болоогүй хүчирхийлүүлснийхээ төлбөрт шатахуун үнэгүй авч байх ёстой гэнэ шүү.
Ямартаа ч, “овоо босгоогүй бол шаазгай суухгүй” гэдэгчлэн хүчирхийлэл үйлдээгүй бол, хүчирхийлэгч нэр томъёо зүүхгүй байсан биз ээ.


2 сэтгэгдэл
buzar hun!!!! uiliin ur hezee ch haala anduurahgui!!!!!
anduurlaa.goe ah shu.