УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат өөрийн хүсэлтээр АТГ-т шалгуулж буйгаа өөрийн цахим хуудаснаа онцолжээ.
Тэрбээр “УИХ-ын гишүүнээс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж ямар нэгэн эрх дарх, хамгаалалтгүйгээр, Монгол Улсын жирийн иргэний хувиар АТГ-т очиж хуулийн дагуу тайлбар мэдүүлгээ өгөөд, иргэний үүргээ биелүүлээд явж байгаа.
Намайг гадаадруу зугтаасан, оргон зайлсан гэх мэт гүтгэлэг их явсан. Шударга үнэн тогтоогдоно гэдэгт итгэлтэй байна.
Ээжийгээ эмчлүүлж, аавыгаа сахиж байгаа хүндхэн үед хувь хүний өвчин зовлонгоор улстөр битгий хийгээсэй л гэж хүсэх юм даа…“ гэжээ.
Түүний хувьд өнгөрсөн хоёрдугаар сард УИХ-ын гишүүнээсээ татгалзаж буйгаа илэрхийлж, .бүрмөсөн чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын дарга Г.Занданшатарт өгсөн билээ.


1 сэтгэгдэл
хурдан ирж жангаа ид.худалч дурак