УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлэг өнөөдөр болох байсан ч хойшлов.

Уг хуулиар төмөр замыг хэн өмчлөх вэ, төмөр замын дээгүүр явах тээврээс хэн ашиг олох вэ гэдгийг зохицуулах гол хууль юм.
Тэгвэл тус хуулийн асуудалтай холбоотойгоор төмөр замаар улс төр-бизнес хөөсөн Б.Дэлгэрсайхан гишүүн сандруу яваа сурагтай.
Б.Дэлгэрсайхан гишүүний эзэмшлийн Монголиан транс ложистик ХХК, Монголиан транс лайн ХХК Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замд хөрөнгө оруулж, барьсан. Ингэхдээ барих-ашиглах-шилжүүлэх концессыг 20 жил эзэмшихээр болсон байдаг.
Гэтэл УИХ-д орж ирсэн Төмөр замын тээврийн тухай хуулийн төслийн 24.3-т “Төмөр замыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих тохиолдолд төрийн өмчлөлд шилжүүлэх хугацаа, нөхцөлийг түншлэлийн гэрээнд тусгасан байна” гэж заасан нь Б.Дэлгэрсайхан гишүүнийг сандаргахад хүргэсэн сурагтай.
Учир нь уг хууль хэрэгжиж эхэлснээр Л.Дэлгэрсайхан гишүүний хамаарал бүхий компаниуд хамгийн олон тээврийн вагонтой учраас ингэж чичрэх нь гарцаагүй.

