Үе үеийн урлагийн салбарт ажилладаг гоо бүсгүйчүүдийн энэ цагийн төлөөлөл бол залуу жүжигчин Д.Асардарь. -“Анна Каренина” жүжигт Сорокин вангийн гүнж, “Нийслэл хүүхэн”-2 цувралын Халиуны дүрийг бүтээж олонд танигдсан түүний папараци дурандаа буулгалаа.
Түүний хувьд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумынх. Багаасаа мал ахуйтай ойрхон өссөн тэрбээр эхээсээ гурвуулаа. Нэг ах, нэг охин дүүтэй гэнэ шүү.
Сонирхуулахад, тэрбээр СУИС-ийн эстрад дуулаач, жүжигчний ангид бүртгүүлээд хоёуланд нь тэнцсэн ч жүжигчин хүн дуулж болдог гэж бодоод жүжигчний ангийг сонгож байжээ.



