Монголын рок попын урлагийнхан дундаас өөрийгөө “дива” болгож чадсан бүсгүй бол Киви хамтлагийн ахлагч, дуучин Ука. Өдгөө 43 настай түүнийн 8 настай балчраас 80 настай буурай хүртэл андахгүй гэж хэлэхэд хилсдэхгүй.
Тэгвэл эрхэм дуучин бүсгүй маань жүжигчин болохоор анхнаа кинонд гол дүр бүтээж байгаа гэнэ шүү. Түүний хувьд өмнө нь нэг бус удаа киноны олны хэсэг болон туслах дүрүүдэд хальт тоглож байсан туршлагатай.
Дуучин бүсгүйг онцолж кинондоо тоглуулж буй хүн нь МУГЖ Д.Хүрэлхүү гэсэн шүү.

