Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

    07/22/2026

    Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

    07/22/2026

    Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

    07/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар төсвийн мөнгөнөөс 44,6 сая төгрөг хууль бусаар зарцуулжээ
Папарацци

Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар төсвийн мөнгөнөөс 44,6 сая төгрөг хууль бусаар зарцуулжээ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ04/21/2023Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазарыг Шадар сайд С.Амарсайхантай ойр дотно харилцаатай, итгэлийг нь олсон хүн гэж учир мэдэх хүмүүс ярьдаг.

Энэ утгаараа соёл, урлагийн эдийн засгийн менежмент мэргэжилтэй тэрбээр нийслэлийн 9 дүүргийн нэг дүүргийг ахлан ажилладаг биз.

Тэгвэл Ч.Раднаабазарын хууль бус үйлдлээр улсын мөнгө шамшигдуулсан зөрчлийг Төрийн аудитын байгууллага тогтоожээ.

Тодруулбал, тэрбээр өнгөрсөн 2020 онд Налайх дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвүүдэд 10 сая төгрөгийн урамшуулал олгосон, Гадаад томилолтын зардалд 5 сая төгрөг, Засаг даргын А/153 захирамжаар Нийслэлийн Налайх дүүргийн 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотой хурал, зөвлөгөөнд зориулан 21 сая 700 мянган төгрөг үржээ. Мөн 2016 оноос хойш үүссэн 7.8 сая төгрөгийн өглөгийг барагдаагүй байна. Түүний санхүүгийн тайланд тусгагдсан энэхүү зөрчлийг эрхэм Засаг дарга юманд чинээ бодохгүй байгаа бололтой. Энд тэндэхийн арга хэмжээнд инээд алдан гүйж яваатай хэвлэлийнхэн нэг бус удаа таарсан. Эдийн засагч, менежмент мэргэжилтэй Ч.Раднаабазарынхаа энэ үйлдлийг Шадар сайд С.Амарсайхан, Улаанбаатар хотын дарга Д.Сумъяабазар нар нь үл тоон, толгойг нь илж явна.

Налайх дүүргийн Засаг дарга Чойжинсамбуугийн Раднаабазар 1970 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт төрсөн. Ам бүл 3. Эхнэр хүүхдийн хамт амьдардаг.


Ч.Раднаабазар нь 1978-1988 онд 34 дүгээр сургууль, 1988-1993 онд Соёлын коллежийн коллежийг Соёлын ажилтан мэргэжлээр, 1996-1997 онд Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн институтийг Бизнесийн удирдлагын менежер, 1997-1998 онд Хөдөө аж ахуйн их сургуулийг Эдийн засгийн ухааны магистр, 1998-1999 онд Гадаад хэлний сургалтын “Футур” төвийн англи хэлний анхан ба дунд шатны дамжаа, 2002-2003 онд Их британы Вродфорд коллежийг хэл судлалаар, 2006-2007 онд Америкийн Нэгдсэн Улсын Поверакадели мэргэжил дээшлүүлэх курсыг, 2010-2011 онд Соёл урлагийн их сургуулийг Соёл, урлагийн эдийн засаг менежмент мэргэжлээр тус тус төгссөн.
Түүний ажлын туршлагыг харвал, 1993-1996 онд Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Соёлын хэлтэст зохион байгуулагч, 1996-2000 онд Хан-уул дүүргийн Соёлын ордны захирал, 2000-2002 онд Английн Вродфорд хотын Согонг фермид Борлуулалтын менежер, 2003-2006 онд Нийслэлийн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих санд зохицуулагч, 2007-2010 онд Америкийн нэгдсэн улсын “TD” компаниийг Худалдааны менежер, 2010-2012 онд Монголын санхүүгийн группт Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, 2010-2012 онд “СС Монголиа” компанид төсөл хариуцсан захирал, 2012 оноос Монголын Сео клубт зохицуулагч, 2016 оноос Налайх дүүргийн Засаг даргаар ажиллаж байна.

Онцлох
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.