Зууны манлай уртын дуучин, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт Намжилын Норовбанзадын бага охин Б.Дэлгэрмааг папараци дурандаа онцоллоо.
Б.Дэлгэрмаа нь АН-ын ууган гишүүдийн нэг бөгөөд нэгэн цагт парламентийн гишүүн авсан түүхтэй.
Харин түүний ээжийн талаарх бүх гуншиг нь орхиод зүгээр л Н.Норовбанзад гэхэд багадахааргүй дүүрэн хүн. Энэ нэрийг сонсох бүрд гэрэл цацруулан инээмсэглэх төрх, яралзсан цагаан шүд нь нүднээ харагдаж, “Уяхан замбуу тивийн наран” дуу сонсогдох шиг болдог.



