Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Казакууд “үндэстэний цөөнх”биш

    06/21/2026

    Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

    06/19/2026

    УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

    06/19/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Монгол Улсын дархан хил тойрсон анхны монгол эмэгтэй М.Жавзансүрэн
Папарацци

Монгол Улсын дархан хил тойрсон анхны монгол эмэгтэй М.Жавзансүрэн

Эрхэм админBy Эрхэм админ05/29/2023Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор өнөөдөр эх орны торгон хил болсон Хил хамгаалах байгууллагын хилчин эмэгтэйчүүд чуулж, зовлон жаргал, тулгамдаж байгаа асуудлаа ярилцаж, гарц гаргалгааг хайжээ.

Чуулга уулзалтыг санаачлагч нь Эх түүхийн жимээр нэвтрүүлгийн санаачлагч, жолооч хөтлөгч, ШУТИС-ИЙН БуХС-ийн багш, түүхийн ухааны доктор М.Жавзансүрэн юм байна. Тэрбээр Монгол Улсын дархан хил тойрсон анхны монгол эмэгтэй болж байгаагаараа ихээхэн онцлогтой ажээ. Тэрбээр эх орныхоо дархан хилээр 41 мянган км давхисан эгэл жирийн багш, түүхийн ухааны доктор ажээ.
Ерөнхийлөгчийн ивээл дор хийж буй Хилчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад хэлсэн илтгэлээс…

“Эх орныхоо дархан хилээр 41 мянган км давхисан эгэл жирийн багш, түүхийн ухааны доктор миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзаж, Хилчдийн нийгмийн асуудлыг зайлшгүй шийдэх шаардлагатай буйг дуулгахад, дэмжиж буйгаа илэрхийлж, хилчдийнхээ төлөө бид олон асуудлыг шийдэх ёстой хэмээснээр 2023 оны 05 сарын 23 нд Монголын түүхэнд анх удаа, Ерөнхийлөгч нарын түүхэнд ч анх удаа, Хил хамгаалах байгууллагын түүхэнд анх удаа 450 хилчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг хийлээ. Уг чуулга уулзалтад хилчин эмэгтэйчүүдээ төлөөлж илтгэл тавилаа. Эгэл жирийн багш бүсгүйн санаачлагыг ажил хэрэг болгож, энэ бол цаг үеэ олсон санаачлага, бид хилчдийнхээ төлөө үүнийг хийх ёстой хэмээн хүлээж авсан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх танд талархаж буйгаа, хувиасаа болон хилчин эмэгтэйчүүдийнхээ өмнөөс дахин, дахин илэрхийлж байна. Төр гэж байдаг юм байна. Монгол Улсын Ерөнхийлөгч та нарыг минь мартаагүй юм шүү гэдгийн илэрхийлэл байлаа.
Надад Монгол Улсын дархан хил тойрсон анхны Монгол эмэгтэй гэсэн бахархалаас өөр юм үлдээгүй ч Боловсролын Зээлийн САН ард түмний хилэн хөдөлгөж буй энэ цаг дор нэг ч гэсэн монгол эмэгтэй хүүхдүүдийнхээ хамт эх орынхоо төлөө, хил, хилчдийнхээ төлөө зүтгэсэн юм шүү гэж хэлэх гэж хүүхдүүдээ дагуулан чуулга уулзалтад ирсэн.
Эгэл жирийн мөртлөө эх орныхоо төлөө юу байгаагаа зориулж яваа ээжийнхээ хамт эх орны үнэ цэнийг хархан бага наснаасаа мэдэрсэн эх оронч хүүхдүүд бас байгаа юм шүү гэсэн эеэргүү мессежийг олон түмэнд хүргэх гэж, хүүхдүүдээ дагуулан ирлээ. Хилчин мэт зүтгэжээ. Эх орны минь дархан хил өнө мөнхөд тайван байг, хилчдийн минь яруу алдар бадартугай” гэжээ.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Казакууд “үндэстэний цөөнх”биш

06/21/2026

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

ГЕГ-ын дарга асан Х.Баатар зуурдаар таалал төгслөө

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

06/17/2026

Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

06/17/2026

Ш.Энхийн-Од NBA Draft-ийн өмнөх дөрөв дэх багийн бэлтгэлд оролцжээ

06/17/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.