Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

    07/22/2026

    Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

    07/22/2026

    Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

    07/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»нийтлэлчид»Б.Номинчимэд: Олон хүүхэдтэй ээжүүд… Зөвхөн хээлтүүлэг ч биш л дээ…
нийтлэлчид

Б.Номинчимэд: Олон хүүхэдтэй ээжүүд… Зөвхөн хээлтүүлэг ч биш л дээ…

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ05/31/2023Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголчууд хэзээнээс л олон арван саяулаа байсангүй. Их гүрний үед, Мэргэд, Хэрээд, Найманыг нийлүүлээд үсрээд л Ганц сая орчим байв. 

Одоогоос зуун жилийн өмнө 1919 оны тооллогоор  550 мянга, гэхдээ түүний 100 мянган нь хятад буюу таван хүн тутмын нэг нь хятад байв. Үлдсэн 50 мянга нь орос болон бусад.

Саяхнаас л буюу 1963 онд нэг сая хүрч, түүнээс 16 жилийн дараа 1989 онд 2 сая, дахиад 16 жилийн дараа буюу 2015 онд 3 сая хүрсэн.

Монгол Улс хөгжиж дэвшихийн тулд хүн амаа эрчимтэй өсгөх шаардлагатай байв. Ингээд  1960-1970-аад онд идэвхтэй бодлого барив.. Тэр үед 4 хүүхэдтэй айл цөөхөн хүүхэдтэйд тооцогддог байлаа. Ихэнхдээ түүнээс дээш, 7 хүүхэдтэй нь ердийн.

Хүүхдийн мөнгө ч сайн өгдөг байв. Бас хот хөдөөгүй цэцэрлэг ясли барьсан. Олон хүүхэд гаргасан эхэд “Алдарт эх”-ийн I, II зэргийн одон өгдөг, одонгийн мөнгө ч өгдөг. Үр дүн гарч 1960-1970 онуудад огцом өссөн.

 

Харин 1990 оноос хойшхи хямралд хэсэг саарсан. Одоо эргээд өсөж байна.

 

Ер нь улсын ийм бодлогоос гадна бид угаасаа л хөл хүндтэй хүнийг хүндэлдэг, өмнүүр нь гардаггүй ёстой. Тэнд чинь хоёр хүн яваад байна. Хөл хүнд бүсгүйд таагүй хандах, цочоохоос цээрлэдэг, урагт нь сөрөг сүүдэр тусчихаас болгоомжилдог. Ерөөс бие давхар болон нялх биетэй бүсгүйн намба төрх, ааш ааль ч өөр байдаг, эрхгүй хайр, хүндлэл төрүүлэм байдаг.

 

Олон хүүхдийг өсгөж хүмүүжүүлнэ гэдэг амаргүй, зүтгэл хөдөлмөр сэтгэл их. Сүүний үнэр энгэрээс нь ханхалсан ээж шиг сайхан хүн хаана билээ.

 

Монголчуудын ардын дуунд Ээжийн тухай дуу онцгой байр эзэлж, жин дардаг. Газар дэлхийгээ хүртэл ээжийтэйгээ адилтгадаг.

“Хүн нэмэгдэхээр хүнс нэмэгддэг” гэж үздэг, “Монголын үрс маш олон болтугай” гэж ерөөдөг ард түмэн.

 

Энэ бүхнийг зөвхөн биологийн утгаар нь буюу Хээлтүүлэг төдийгөөр харах боломжгүй л дээ. Монголоо алдсан хэрэг болно.

 

Б.Номинчимэд

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.