Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

    07/22/2026

    Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

    07/22/2026

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»нийтлэлчид»Эмүжин:Манай Бурхны шашныхан хоорондоо таардаггүй хоёр бүлэгтэй
нийтлэлчид

Эмүжин:Манай Бурхны шашныхан хоорондоо таардаггүй хоёр бүлэгтэй

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ06/23/2023Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хайрлаж мэдээлээсэй…

Манай Бурхны шашныхан хоорондоо таардаггүй хоёр бүлэгтэй. Өмнөд хөршөөс санхүүжиж, Хятадын коммунист намын гишүүн Ванчинбогд хэмээгчтэй сэм уулзаж, нам шивнэлддэг гэх Санждорж нарын нэг хэсэг бий. Тэрхүү 11 дүгээр Ванчинбогд өөрийн туурвисан номондоо Монгол бол Хятадын нэг хэсэг гэсэн маш зэвүүн өгүүлбэр юу ч болоогүй мэт шургуулчихсан л хүн дээ. Өөрсдийн үзэл бодол, сүсэг бишрэл, оюун санааны тэнцвэрийг гол болгон урагшилж, Бурхны шашныг булт олонд номлон түгээдэг бас нэг хэсэг бий. Гандантэгчилэн хийд болон Чойжамц хамба энэ талынхныг нь албан ёсоор тэргүүлдэг. Хоёр бүлэг хоорондоо зодолдож ч байсан, нанчилдаж ч үзсэн. Ил, далд их олон зөрчил байдаг, зориуд зөрчил бий болгочихоод зөрж нудралцаад явдаг улс цөөнгүй. Монголын Бурхны шашны зүтгэлтнүүд, сүсэгтэн олонтой ил, далд орон зайгаа булаацалдан, асуудал дэгдсэн сургаар арав, хорин мянгуулаа шейрлэн дэвэргэдэг бусад шашныхан бас бий. Баптист, мүүн гэхчлэн олон салаа мөчиртэй. Дэлхийн Бурхны шашны төв болох гол өрсөлдөөнд эдүгээ Монгол, Хятад хоёр улс хөл тавьсан. Эзлэгдэн хятаджсан Төвдийн дараах Буддистуудын оюун санааны төв нь Монгол байх боломжтой. Монголчууд Бурхны шашинд олон зууны турш оюун санааны болон эд баялгийн арвин их хөрөнгө оруулалт хийсэн, монгол лам хуврагуудын төвд хэлээр туурвисан анагаах ухаан, сансар огторгуй, шинжлэн судлахуйн сор бүтээлүүд олон бий. За ингээд дэлхийн Бурхны шашны төв болохоор буухиалж байсан Хятадын урдуур 10 дугаар Богд Монголд тодорсон нь нөхцөл байдлыг эргүүлж орхив. Дэлхийн хүний зүг дэлхий харах нь тодорхой. Үүнийг өмнөд хөрш хүлцэнэ гэж үү? Өндөр гэгээн Занабазарыг өндөр нас зооглоод байхад нь ч нутаг буцаалгүй Бээжинд хорьсоор дуусгасан түүхтэй шүү дээ. Хүнийг нь хорив уу, үзэл санааг нь хорьсон уу, бодоод үзээрэй. Далай лам болон Монголын Бурхны шашны талаар цаашдаа ч хүн итгэмгүй, хөгшдийн даралт ихэсмээр мэдээллүүд ар араасаа цуварна. Тэр болгонд бэлтгэлтэй байж, Гандантэгчилэн хийдийн лам нар нь ёс зүй, сахилга батаа дээшлүүлж, үүд босгоо өндөрлөж, оюун санааны өөр төвшинд ажиллаж, сурч боловсрох хэрэгтэй дээ. Бурхны шашныг амьдрах арга, орлогын эх үүсвэр мэт үзэж сонгон суралцдаг хямдхан хүмүүсээ ч цэгцлэх хэрэгтэй. Төрөл авшиг гээчийг түшин шинжиж байж ламхай нараө сонгон сургадаг болох ёстой. Бүх талаар өөр төвшинд бэлтгэгдэж байж Монгол Улс дэлхийн Бурхны шашны төв байх боломжоос атгах юм. Тэр болтол гутаан доромжлох, гундаан доройтуулах хөндлөнгийн явуулга маш олноороо гарна, үүнд ч бэлтгэлтэй байх хэрэгтэй. Ламхай нар нэг нэгнийгээ ёс бусаар хүчирхийлсэн байж болзошгүй энэ хэргийг шалган тогтоотол асуудалд болгоомжтой бөгөөд нэгдмэл байдлаа хямгадан хандаж, үнэн худлын дунд үймэхээ урьтал болгомооргүй байна аа. Үүрээ эвдүүлсэн мэт аашлах тусмаа өрөөлийн идэш, өөр санаатны олз болох биш үү. Хаалгаа эвдэж, тооноо ганхуулахыг хүлээсэн гаднын хүчин зүйл байгааг бодолцох хэрэгтэй. Хүү үнэхээр хохирсон бол хуулийн дагуу хэрэгтэн хариуцлагаа хүлээнэ, тэр болтол адаглаад л шилжилтийн насны хөвгүүдийн нэр, нүүрийг хайрлаж дуугараарай даа!

Эмүжин

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.