Бүл нэмэх гэж байгаа жүжигчин Тодоо ханьдаа дэлгүүр нээж өгчээ. Тэрээр “Бүгдээрээ сайхан наадацгаасан уу…
Хэд хоног таг чиг байлаа, ажил амьдрал гээд завгүй байлаа шүү.
Өнөөдөр хань минь өөрийн дэлгүүрээ нээлээ. Халуун баяр хүргэе хайрт минь. Олон олон салбартай болоорой. Бүх зүйлээ өөрсдөө хийлээ, заслаа, тохижууллаа, индүүдлээ, өлгөлөө бас бараандаа ч явсан
Үртэйгээ хамт гурвуулаа газраар, агаараар хэдэн зуун мянган бээр явж, бодсоноо биелүүлэх гэж босон суун, чилж, өвдөж, “ЗҮГЭЭР ЭЭ” гэж шазуур зууж өнөөдрийг хүртэл өөрөөсөө гарч болох бүх хүчээ гаргаж явсныг нь бодохоор “Гайхамшигтай” гэж хэлэхээс өөр үг олдохгүй нь
Эхнэрт маань юмны нэг загвар донжыг нь олоод өмсчихдөг, сонгоод авчихдаг, хэлээд заачихдаг НҮД байдаг.
Тийм юм тэгээд хийчих юмсан гэсэн яриа өнөөдөр биелэлээ олж бүх юмныхаа ард гарчихсан өөрсдийн дэлгүүрээ нээгээд сууж байна.
Бүсгүйчүүд охидууд маань хүрээд ирээрэй, гоё гоё загвараар дүүрэн дэлгүүрээр маань ороод гараарай.
Маргаашнаас лангуун дээрээ эхнэртэй туслаад хэд хоног сууна аа зориод ирээрэй
Манай ХАЯГ: 3,4-р хороолол
“ГУРВАН БИЛЭГ” их дэлгүүрийн 3-р давхарт
Андашгүй АЛТ болсон шаргал хөөрхөн дэлгүүр бий дээ.
Удахгүй ПЭЙЖ, ИНСТАГРАМ хаягаа нээж мэдээллүүд ээ оруулна аа
Асууж тодруулах зүйл байвал эхнэрийн хаяг руу нь бичээрэй❤️ https://instagram.com/khongorzullll_?igshid=MzRlODBiNWFlZA==“ гэжээ.