Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Төв аймгийн Борнуур суманд эрүүлжүүлэгдэж байсан иргэн амиа хоролжээ

    07/25/2026

    Продюсер Б.Ангирмаа манай дуранд

    07/25/2026

    Улсын аварга О.Хангай манай дуранд

    07/25/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Гарретт Уилсон: Би Монголд хайртай болохоор дуугүй өнгөрч чадахгүй!!!
Папарацци

Гарретт Уилсон: Би Монголд хайртай болохоор дуугүй өнгөрч чадахгүй!!!

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ11/07/2023Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Гарретт Уилсон: Би Монголд хайртай болохоор дуугүй өнгөрч чадахгүй!!!


Хотын дарга нар нь баяжихын тулд газрын наймаа хийж байгааг монголчууд чимээгүй хараад сууж байдаг нь үнэхээр тэнэг. Энэ бол улаан цайм илт авлига. Уг нь авлигачдыг барихад амархан шүү дээ. Тэр газрын гэрчилгээг нь харъя. Хэн тамга дарсан бэ, хэн зурсан бэ гээд л барьж аваад шууд шоронд хийх ёстой. Ийм амархан. Гэтэл тэрийг хийх зоригтой хүн Монголд байхгүй юм уу.
Шууд хэлэхэд, монголчууд хулчгар гэж хэлж болно. Цагдаа руу салаавч гаргахад яагаад түүнийг шууд хүчээр барьж аваад, гавлаагүй юм бэ. Уг нь тэр цагдаад эрх нь байсан. Айдастай, хулчгар зангаасаа болоод юу ч хийгээгүй.
Номер нэг асуудал бол авлига хээл хахууль. Тухайлбал, улсын тендерт оролцох юм бол 10 хувийн татвар төлөх ёстой гэдэг. Хүмүүс үүнийг мэдсээр байж яагаад талбай дээр гарч бослого хийдэггүй юм бэ. Та нарын төлдөг мөнгөнөөс хэсэг хүмүүс хулгайлаад, дээрэмдээд л авч байна гэсэн үг. Монголчууд үүнд эмзэглэхгүй байгаад үнэхээр гайхдаг.
Хэрэв Монголд мөнгөгүй хүн өвдвөл эмчлүүлж чадаагүйгээсээ амиа алдах зэрэг олон жишээг би өөрийн нүдээр харсан. Дээр нь улсын эмнэлэг маш хүнд сурталтай гэдгийг надаар хэлүүлэлтгүй монголчууд бүгд мэдэж байгаа. Дан ганц эмнэлэг гэлтгүй төрийн байгууллагууд ч ийм байдал харагддаг. Монголчууд аливаа асуудлыг шүүмжлэхдээ гарц гаргалгаа, шийдлийг нь ердөө хэлдэггүй. Зүгээр л нэг гонгинуур хүмүүс.
Цөөхөн шударга хүмүүс байна. Энэ шударга хүмүүс бусад бохир хүмүүстэй нэг танхимд сууж байгааг би ойлгодоггүй. Хэрвээ би УИХ-ын гишүүн байсан бол тэдэнтэй нэг танхимд байж чадахгүй. Мөнгө идсэн хүмүүсийг хараад жихүүдэс төрж, үзэн ядна. “Манай улсыг та хохироож байна. Та удирдагч биш. Та өөрөө гол дээрэмчин” гээд л уурлаж би тэвчихгүй байх байсан.
Би Монголд хайртай болохоор дутагдлын хажуугаар дуугүй өнгөрч чадахгүй.

Garret Wilson

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Төв аймгийн Борнуур суманд эрүүлжүүлэгдэж байсан иргэн амиа хоролжээ

07/25/2026

Продюсер Б.Ангирмаа манай дуранд

07/25/2026

Улсын аварга О.Хангай манай дуранд

07/25/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Төв аймгийн Борнуур суманд эрүүлжүүлэгдэж байсан иргэн амиа хоролжээ

07/25/2026

Продюсер Б.Ангирмаа манай дуранд

07/25/2026

Улсын аварга О.Хангай манай дуранд

07/25/2026

“Люмино” хамтлагийн Д.Тэмүүжин /MC/: Бүх замаас хураамж авдаггүй

07/25/2026

Нас барсан хүүхдийнхээ бүртгэлийг хийлгэхгүйгээр хүүхдийн мөнгө авсан ГУРВАН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДЖЭЭ

07/24/2026

УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбатад холбогдох хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хэвээр үлдээлээ

07/24/2026

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Хувийн амьдралаа нууцалдаг А.Хишигдалай, О.Мөнхдалай нарын 350 саяын бэлэг

07/23/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.