Д.Дүйнхэржав
Поп опера хэмээх гайхалтай урсгалаар Монголдоо анх дуулсан хамтлаг бол “Нюанс” гэхэд хэн ч маргахгүй биз ээ. Тэд өөрсдийн гэсэн зэрэглэл, шалгуурыг хэдийнэ тогтоосон. Тэдний дундаас хамгийн “эрх” гишүүн гэгддэг Д.Дүйнхэржав өөрийн анхны бие даасан тоглолтыг амжилттай хүргэлээ.
Түүний тоглолт “Аравт” киноны хөгжмөөр эхлэж “Өнө мөнхийн орон”-гоор үргэлжилж “Жаргаах зүрхэн”-ээр хөглөгдөн хөвөрлөө. “Нюанс” хамтлаг нэгэн чадварлаг дуучинг бэлтгэсэнг үзэгч олон шагшин магтаж, алга ташилтаа харамгүй өгч байв.
Түүний тоглолтонд “Морин хуурын чуулга”, “Анир” поп орксетор, Ө.Уянга (МУГЖ), Д.Отгонжаргал (МУСТА) нар урилгаар оролцжээ.
Тоглолт эхний хэсэгт Монголын сонгодогууд, хоёрдугаар хэсэгт
Дэлхийн сонгодогууд, гурав дахь хэсэгт Нюанс хамтлагийн Поп опера уран бүтээлүүдийг эгшиглүүлэв. Мэргэжлийн сонгодог бүтээлүүдийг эгшиглүүлсэн түүний анхны бие даасан тоглолт амжилттай боллоо.